fbpx
Skip links

Вебсайт танай байгууллагын ямар ажлын байруудыг шийдэж чадах вэ?

Хуваалцах

Үр дүнтэй вэбсайтын байгууллагын үйл ажиллагаанд өгч буй үр нөлөө, ач тус маш их. Бид зөвхөн нүүр царай төдийхнөөр харж түүний боломжийг үргэлж дутуу үнэлдэг. Вэбсайтын зарим нарийн төвөгтэй зүйлсийг ойлгохгүй төвөгшөөн байгаа бол энэ удаад хэрвээ вэбсайт танай байгууллагын ажилтан байсан бол ямар, ямар ажлыг хийж чадах ажилтан байх байсан бэ? гэдэг сонирхолтой бодлоо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

1. Загвар дизайн сайтай бол танай байгууллагын Пи-ар менежер

Бид өөрсдийгөө олон нийтэд ялангуяа хэрэглэгчдээ хэрхэн танигдах, мэдрэгдэх ажлыг пи-ар менежерүүд хариуцан ажилладаг. Байгууллага өөрсдийн танилцуулга вэбсайт брэндинг, пи-артайгаа уялдуулан хөгжүүлж чадвал вэбсайт руу анх хандаж буй хүмүүст танай байгууллагын талаарх мэдээллийг бүрэн дүүрэн харуулж, загвар дизайны хувьд мэдрүүлэх гэсэн таатай мэдрэмжийг төрүүлж, олон нийтэд чиглэсэн дуу хоолойг хүргэх ажлыг гүйцэтгэнэ. Тиймээс сайн төлөвлөсөн загвар дизайнтай вэбсайт бол 24 цагийн турш танай байгууллагын пи-арын хүргэх мессежийг хандаж буй хэрэглэгч нарт таниулах ажлыг хийж чадах нь ээ.

2. Агуулга мэдээлэл сайтай бол Маркетингийн менежер

Маркетинг бол зөв цагтаа, зөв мэдээллийг, зөв хүнд, зөв төлөвлөлтөөр хүргэх ажил. Вэбсайтдаа байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний давуу тал, онцлог, ялгарал зэрэг хэрэгцээт мэдээллийг хангалттай сайн оруулж, байршуулж чадвал вэбсайтад хандаж буй хэрэглэгчид хүссэн мэдээллээ тухай бүрдээ авах боломжтой болно. Нөгөө талаас вэбсайт руу хандаж буй ихэнх хэрэглэгчид танай зорилтот худалдан авагч нар байх магадлал өндөр бөгөөд хэдийд, хаанаас ч хандсан вэбсайтдаа зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээт агуулгын тогтмол байршуулвал мөн адил 24 цагийн турш танай байгууллагын маркетингийн менежерүүдийн хийх ажлуудаас бага ч болов хөнгөлөх болно. Учир нь хэрэглэгчид хүний оролцоогүйгээр мэдээллээ бүрэн гүйцэд авч худалдан авах шийдвэрээ гаргах боломжтой юм.

3. Сэжим бүртгэдэг бол Борлуулалтын менежер

Хэн, хаанаас, хэзээ? хандаж ямар бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож буй талаар бид уламжлалт борлуулалтын хувьд төдийлөн сайн мэддэггүй. Ихэнх тохиолдолд хаалга татан орж ирсэн буюу худалдаа, үйлчилгээгээр зочлон ирж буй хэрэглэгчдээ л дүнгэн данган мэддэг. Гэтэл цахим орчны нөлөөгөөр хэрэглэгч хэдийд ч хаанаас ч тантай шууд холбогдон мэдээлэл авч, худалдах авах шийдвэр гаргах боломжтой болсон. Манай жишээгээр заримдаа шөнийн 00:00 цагт ч хүмүүс үйлчилгээ сонирхож орж ирдэг. Энэ үе бол ихэнх хүний хувьд амралтын цаг бөгөөд борлуулалтын ажилчид ч мөн амарч таардаг. Харин вэбсайтдаа сэжим бүртгэх холбоосууд байршуулж, үүссэн боломжит худалдан авагчдын мэдээллийг тогтмол хадгалан, дараагийн хийгдэх ажлуудыг автоматжуулснаар вэбсайт 24 цагийн туршид хэдийд ч хэрэглэгч хандсан бай цаг алдалгүй бүртгэж, мэдээлэл хүргэх боломжтой болдог.

4. Санал хүсэлт хүлээн авдаг, CRM системтэй холбогдсон  бол Харилцагчийн үйлчилгээний менежер

Одоогоор миний анзаарснаар дотоодын бизнесүүдийн хувьд ихэнхдээ харилцагчын үйлчилгээг утсаар буюу байгууллагын дугаар дээр лавлах үйлчилгээний хэлбэрээр явуулдаг бөгөөд энэ нь цагийн хувьд хязгаарлагдмал байгаа харагддаг. Гэтэл өмнө хэлсэнчлэн технологи хэрэглэгчдэд хэдийд, хаанаас ч хүссэн хүнтэйгээ шууд холбогдох боломжыг өгсөн. Тиймээс мөн адил танай байгууллагын борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ хэдийд ч өгч магадгүй. Хэрэглэгчдийн санал хүсэлтийг вэбсайтаар дамжуулан авдаг болсноор 24 цагийн туршид хэрэглэгчдийн санал хүсэлтийг тогтмол хүлээн авч, алдалгүй бүртгэх боломжтой болно. Үр дүнд нь хэрэглэгчдийн үүсэж буй асуудлыг цаг алдалгүй шийдэж, тэднийг илүү сайн ойлгож үнэнч хэрэглэгчдээ /promoter/ бий болгох боломж бүрдэнэ.

Үр дүнтэй вэбсайтын байгууллагын үйл ажиллагаанд өгч буй үр нөлөө, ач тус маш их. Зөвхөн тодорхой хэдийг дурдахад л маркетинг, борлуулалтын албаны 4 хүний ажлыг вэбсайт хийж чадах нь үүн дээр нэмэх нь хүний нөөцийн бүрдүүлэлтийн ажлыг гүйцэтгэх, санхүү тайлангын мэдээллийг олон нийтэд хуваалцах, бизнес төлөвлөгөө боловсруулах шаардлагатай мэдээллийг бэлтгэх гэх мэт өөр олон чадварууд ч вэбсайтад бий. Энэ бүгдийг хэрхэн амжилттай хийх талаар мэдэхийг хүсвэл манай вэбсайт хөгжүүлэх үйлчилгээний хуудсаар зочилж бидэнтэй холбогдоорой.

ВЭБСАЙТ ХИЙЛГЭХ
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон. Аливаа

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.