fbpx
Skip links

Борлуулалтаа нэмэгдүүлэхэд ашиглах дижитал маркетингийн 6 арга

дижитал маркетинг борлуулалт

Хуваалцах

Танай байгууллагын вэбсайтын одоогийн байдал шинээр хийхээр төлөвлөж байгаа, саяхан ашиглалтад орсон эсвэл ашиглаад удаж байгаа аль ч нөхцөлд байж болно.

Бизнесийн чиглэл нь B2C, B2B-рүү мөн үйл ажиллагаа нь дижитал, уламжлалт бүр хосолсон аль нь ч байж болох юм.

Харин бизнестээ дараах дижитал маркетингийн арга хэрэгслийг ашиглахгүйгээр вэбсайтаараа бараа бүтээгдэхүүн борлуулах эсвэл мэдээлэл орж ирэхийг хүлээж суух нь хий төсөөлөл төдий зүйл болно.

1. Танай брэндийг сайн гэдгийг илтгэсэн контент оруулах.

Хүмүүс үргэлж шинэ мэдээлэл хайж байдаг бөгөөд тэднийг найдвартай, шинэлэг мэдээллээр хангах нь хүмүүсийн анхаарлыг татаад зогсохгүй танай байгууллатай холбож байдаг. Сонирхолтой блог, инфографик, амжилттай жишээ судалгаанууд, мэдлэг өгөх подкастууд, бичлэг зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

/ Хэрэглэгчдийн 70% нь уламжлалт зар сурталчилгаанаас илүү байгууллагын тухай, блог, нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг илүүд үздэг болсон. /

2. Уншигч болон Google-н илэрцэд зориулж бичих.

Та өөрийгөө Google-н хайлтаас хайлт хийгээгүй өдрөө төсөөлөөд үз. Бараг байхгүй л болов уу. Хэн нэгэн танай байгууллагын талаар мэдээллийг хайхад Google-н эхний хуудсанд гарч ирж байгааг харах сайхан биш гэж үү. Ингэхийн тулд та өөрийн контентын агууллагад ашигласан түлхүүр үгийг Хайлтын системийн оновчлолд (SEO) холбож өгөх явдал юм.

Кэйс: https://silkroadyurts.com

3. Хайлтын системд төлбөр төлөх.

Та өөрийн хуудсаа Google-н хайлтын хамгийн эхний нүүрэнд гаргахад маш их тэвчээр хөдөлмөр шаардагдана. Ижил түлхүүр үгстэй өрсөлдөх, зэрэглэл тогтооход хэцүү юм. Өргөн цар хүрээтэй Google-н сүлжээн дээр танай байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээг төлбөртэй сурталчлах нь үр дүнтэй байдаг. Өөрийн хуудсаа нэгт гаргаж ирэх боломж нь танай бизнестэй холбоотой түлхүүр үгээр гарч ирсэн text add дээр даруулах зарчимаар ажилдаг PPC(Pay Per Click)- г ашиглах юм.

4. Бизнесийн өсөлтөд И-мэйл маркетинг одоо ч нөлөөлсөөр байна.

Та хамгийн сүүлд хэзээ и-мэйлээ шалгасан бэ? Магадгүй энэ нийтлэлийг уншихаас өмнө байх. Өнөөдөр и-мэйл маркетингийн сувгаар зарцуулсан зардал хэдэн арав дахин нугалж олдог гэсэн судалгаа бий. Үүнийг тоохгүй өнгөрч болохгүй бөгөөд танай байгууллын талаарх мэдээллийг өгөх, вэбрүү хандалтыг чиглүүлэх, илүү олон LEAD үүсгэх хамгийн гол нь орлогоо нэмэгдүүлэхэд туслах юм.

5. Хүмүүс нийгмийн харилцаанд физикл болон дижиталаар аль альнаар оролцсоор байна.

Нийгмийн сүлжээгээр мэдээлэл маш хурдацтай өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Сошиал медиа маркетингийн (СММ ) сувгаар компанит ажлаа төлбөртэй болон төлбөргүй явуулах нь бизнес эрхлэгчдийн сонголт юм. Шинэ сувгууд гарч ирж байгаагаас та өөрийн бизнес үйл ажиллагаандаа тохируулан сонгох нь таны сонголт юм.

/ 2020 оны судалгаагаар дэлхийн нийт хүн амын 49% сошиалд хандсан бөгөөд, Зүүн Ази 71%, Хойд Америкт 69% тус тус хамгийн өндөр хандсан бөгөөд Хойд Европт 67% тус тус ханджээ./

6. Хэмжиж чадахгүй зүйлээ сайжруулж чадахгүй.

Маркетингийн ажилдаа дүгнэлт хийх, хэмжих, сайжруулахад тохиромжгүй зүйлсийг орхих нь таны дижитал маркетингийн амжилтын түлхүүр юм. Танай вэбсайтруу хандсан хандалтын тоо, хандсан төхөөрөмж, олон нээж харсан хуудас, сайтад зарцуулсан цаг зэрэг мэдээллийг Google analyticts ашиглан харах боломжтой. Ингэж харж чадсанаар та дараагийн алхмаа амжилттай төлөвлөнө.

Эцэст нь мартаж болохгүй 1 зүйл бол танай вэбсайт гар утсан дээрх харагдах байдал юм. Нийт хэрэглэгчдийн 50%-с илүү нь гар утаснаасаа хандалт хийдэг бөгөөд энэ үед бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг эвдрэлгүй хүлээн авах нь чухал юм. 

ВЭБСАЙТ ХИЙЛГЭХ
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.