fbpx
Skip links

Дижитал маркетинг болон сошиал медиатай холбоотой түгээмэл асуултууд

Дижитал маркетинг ба сошиал медиа түгээмэл асуулт хариулт

Хуваалцах

Манай BZP digital&inbound маркетинг агентлаг дижитал маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг ардаа үджээ. Бид өнгөрсөн хугацаанд зах зээл дээр маркетинг болон борлуулалтын уялдаа холбоог бий болгон маркетингийн автоматжуулалт, дижитал маркетингийн үр өгөөжийг нэмэгдүүлэх мөн таниулахад анхаарч ажилласан. Бидэнд өдөр бүр дижитал маркетинг, сошиал маркетинг, маркетингтай холбоотой асуултууд их ирдэг бөгөөд түгээмэл асуултуудад хариулт өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Танд ч гэсэн асуулт байвал энэхүү нийтлэлийн доор үлдээгээрэй. 

Асуулт 1: Бид сошиал сувгаа идэвхтэй хөтөлж өдөр бүр шинэ мэдээлэл оруулдаг ч үр дүнгүй байна. Яагаад?

Сошиал медиа маркетингт контентын тооноос илүү чанар чухал. Иймээс өдөр бүр шинэ мэдээлэл оруулж сошиал сувгаа идэвхтэй гэж харуулахаасаа илүү цөөн тооны илүү чанартай, хүртээмжтэй, үнэ цэнтэй контент хийхэд анхаарах хэрэгтэй. 

контентын ханалтын цэг

Сошиал медиаг бүх төрлийн аж ахуй нэгж, бизнесийн байгууллага болон хувь хүмүүс  маркетингийн гол сувгаа болгон ашиглаж байгаатай холбоотой өрсөлдөөн улам ихэссэн.  Үүнээс улбаатай зах зээлд контентын хэт ханалт бий болсон. Контентын ханалт буюу content saturation гэдэг нь шинээр бүтээгдэж буй контентын хэмжээ нь хүмүүсийн контентод зарцуулах цаг боломжийг давж буйг хэлнэ. Өөрөөр хэлбэл контент бага үед хүмүүс хэрэгцээт мэдээллээ хайж олж үздэг байсан бол контентын ханалтын үед хүмүүс аль хэрэгтэйг нь шилж үздэг. Иймээс өдөр бүр мэдээлэл бэлтгэхээсээ илүү чанартай контент хийхэд цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулахыг зөвлөж байна.

Нэмэлт:  Хуудасны идэвхтэй байдлыг илэрхийлдэг STORY-г харин өдөр бүр ашиглахад тохиромжтой.

Асуулт 2: Бид маркетингтаа фэйсбүүк ашигладаг. Вэбсайт заавал шаардлагатай юу?

Сошиал медиа тэр дундаа фэйсбүүк бол манай улсын хувьд маркетингийн гол суваг гэсэн ойлголт түгээмэл. Нийт 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд фэйсбүүкт 2.3 сая хэрэглэгч буюу хүн амын 80 орчим хувь нь уг сувгийг идэвхтэй ашигладаг гэдэг тоон үзүүлэлт нь маркетингийн гол суваг гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Гэвч сошиал медиа маркетинг бол дижитал маркетингийн хувьд ердөө нэг суваг. Хэрвээ зөвхөн сошиал хөгжүүлэлт дээр анхаардаг бол бусад боломжуудыг алдаж байна гэсэн үг. 

Вэбсайт мэдээж маш чухал. Хэрэглэгчдэд мэдээллийг эмх цэгцтэй хүргэхэд вэбсайт тусладаг. Мөн вэбсайт хайлтын системд /SEO/ хамгийн сайн оновчлол хийгддэг бөгөөд дижитал маркетингийн хувьд хамгийн гол сувагт тооцогддог. Ялангуяа хайлтын системээс хандсан хэрэглэгчид нь сошиал сувгаас хандсан хэрэглэгчидтай харьцуулахад богино хугацаанд амжилттай борлуулалт болох түвшин өндөр байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Вэбсайтгүй байснаар таны компани юу алдаж байгаа вэ?  нийтлэлээс уншаарай.

Асуулт 3: Манай байгууллага сошиал сувагтай мөн вэбсайттай үүнээс цааш дижитал маркетингийг хэрхэн хийх вэ?

Дижитал сувгуудтай байна гэдэг сайн хэрэг. Одоо эдгээр сувгуудаа уялдаа холбоотой ашиглах хэрэгтэй. Үүний тулд дараах хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй:

  1. Хэрэглэгчээ тодорхойлж түүний персона дүрийг бий болго. Түүнд тохирсон контентын богино хугацааны төлөвлөлт эхний ээлжид гарга
  2. Төлөвлөгөөний дагуу контентыг дижитал сувгууддаа байршуул. Ингэхдээ персонагийнхаа онцлогийг тусгасан байх хэрэгтэй. 
  3. Фэйсбүүкт байршуулсан контентоо чиглүүлсэн сурталчилгаа /boost/ хийхдээ дор хаяж 3-5 янзаар сегмент рүүгээ чиглүүлж хий. Нас, хүйс, газарзүйн байршлаар чиглүүлэлт хийх хангалтгүй.
  4. Аль болох хэрэглэгчидтэйгээ харилцаа үүсгэхэд анхаарах. Хэрэглэгч ямар ч сувгаар хандсан бай /утас, мессенжер, вэб сайт, коммент/ богино хугацаанд оновчтой хариултыг өгөх. Мөн тухайн хандсан хэрэглэгчийн датаг CRM системд үүсгэх. Энэхүү үүссэн хэрэглэгчийн дата дээр суурилан хэрэглэгчээ ангилан дараа дараагийн маркетингийн ямар контентоо хүргэхээ шийдэн ажиллах хэрэгтэй.
  5. Вэб сайтдаа контент байршуулахдаа хайлтын системийн оновчлолыг /SEO/ үргэлж хийж байх. Үүндээ гол түлхүүр үгээ сонгосон байх. 
  6. Богино хугацааны төлөвлөгөөний дагуу хийгдсэн кампанит ажлуудаа дүгнэх хамгийн чухал. Дүгнэлтдээ дараах асуултын хариултыг олсон байх хэрэгтэй.
    1. Манай маркетингийн аль суваг чанартай сэжмийг бий болгосон бэ?
    2. Уг хугацаанд хийгдсэн маркетингийн аль төрлийн контент үр дүнтэй болон үр дүнгүй байсан бэ?
    3. Чиглүүлсэн сурталчилгаа /boost/ хийхэд аль чиглүүлэлт хамгийн оновчтой хийгдсэн бэ?
    4. Вэб сайт руу хандсан хэрэглэгчид ямар түлхүүр үгээр хайлт хийсэн. Мөн хаанаас хамгийн их хандалт үүссэн байна вэ?
    5. Нийт хандалт болон уг хугацаанд зарцуулсан маркетингийн зардлаас хичнээн зорилтот хэрэглэгчийн дата буюу сэжим үүсгэсэн. Зарцуулсан маркетингийн хөрөнгө оруулалт борлуулалтад хэрхэн нөлөөлсөн нөлөөлөл буюу хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох хэрэгтэй.
    6. Эдгээр зүйлсэд дүгнэлт хийн дараагийн богино хугацааны төлөвлөгөөнд сайжруулалт хийн урт хугацааны төлөвлөгөөг хийх хэрэгтэй. 
дижитал маркетингийн тойрог

Эдгээр дээр бичсэн зүйлс бол дижитал маркетингийг амжилттай эхлүүлэх хамгийн эхний нэг алхам юм.

Асуулт 4: Манай байгууллага бүүст /boost/ хийдэг гэхдээ сүүлийн үед үр дүн муу байх боллоо 

Чиглүүлсэн төлбөртэй сурталчилгааны үр дүн буурч байгаад хэд хэдэн зүйл нөлөөтэй.

  1. Фэйсбүүкийн сурталчилгааны бодлогын хяналт сайжирсан – Фэйсбүүк өөрийн дотоод журам, сурталчилгааны бодлого нууцлалын бодлого зэргээ улам сайжруулахаа амлаж байсныг санаж байгаа байх. Энэ ч амлалmдаа хүрсэн. Өнгөрсөн 2019 оноос эхлэн фэйсбүүкийн алгоритм Монгол хэлийг маш сайн таньдаг болсон бөгөөд үүнтэй холбоотой фэйсбүүкийн Community standarts болон Advertising policy дагуу хориглосон заалт бүхий мэдээллийн хяналт хийгдэх болсон. Тодруулбал хэрэв бид фэйсбүүкийн маркетингийн суваг гэж харж байгаа бол уг сувгийн дотоод журам бодлоготой танилцан зөрчилгүй сурталчилгааг явуулах хэрэгтэй.
  2. Зөвхөн нэг төрлийн сегмент рүү бүүст хийх үр дүнгүй – Хэрэв та Boost post товчин дээр даран төлбөртэй сурталчилгаа хийхдээ ихэвчлэн нас, хүйс, газарзүйн байршил гэдэг сонголтыг харгалзан үздэг бол энэ нь урт хугацаандаа үр дүнгүй болох талтай. Контентын агуулга, цар хүрээнээс шалтгаалж төлбөртэй сурталчилгаа хийхдээ дор хайж 3-5 өөр төрлийн сегмент рүү хийж үзэх нь оновчтой. Үүнээс аль сегментийг хэрэглэгчид илүү хандалттай байгаа үзүүлэлтийн харгалзан үзэн цааш цаашдын төлбөртэй сурталчилгаандаа тогтмол сайжруулж явах нь таны маркетингийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тусална. 
  3. Төлбөртэй сурталчилгааны олон төрлүүдийг ашиглах – Төлбөртэй сурталчилгаа нь дотроо хэмжих үзүүлэлт, зорилгоосоо шалтгаалж олон сонголттой байдаг. Хэрвээ видео контент бол видеоны үзэлтийн нэмэгдүүлэх video views, вэб сайтын мэдээлэл бол traffic, чатботынхоо хандалтын нэмэгдүүлэх зорилготой бол messages, хэрэглэгчийн худалдан авалтыг хянах зорилготой бол convertion гэх мэт олон сонголтууд бий. Эдгээр сонголтуудаас контентоосоо шалтгаалан сонголт хийх хэрэгтэй.

    фэйсбүүк төлбөртэй сурталчилгаа

    фэйсбүүк сурталчилгааны төрөл
  4. Контентын дизайнаа олон янзаар туршиж үзэх – Яг ямар төрлийн контент үр дүнтэй байгааг тодорхойлох нэг аргыг санал болгоё. Энэ нь төлбөртэй сурталчилгаа хийхдээ AD хэсэгт контентоо хэд хэдэн ялгаатай дизайн, форматаар оруулж үзэж болдог. Ингэснээр тухайн төлбөртэй сурталчилгааг харсан хүмүүст яг аль төрлийн контент нь илүү хүрсэн бэ? гэдгийг тодорхойлох боломжтой болно. Үүнээс дүгнэн цаашид хийх контентынхоо ерөнхий дизайн, агуулга, форматын сонголтын хийн тогтмол сайжруулалт хийх нь сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлдэг.
фэйсбүүк төлбөртэй сурталчилгааны стратеги

Дээр дурдсан мэдээлэл бол сурталчигааны үр дүнг нэмэгдүүлж болох түгээмэл ашиглагддаг цөөн аргууд юм. Үүн дээр нэмээд олон аргачлал байдаг бөгөөд хамгийн гол нь үр дүнгээ харан тогтмол сайжруулалт хийх явдал гэдгийг анхаараарай.   

Асуулт 5: Маркетингийн автоматжуулалт гэдэг нь юу вэ?

Маркетингийн автоматжуулалт гэдэг нь бидний өдөр тутамдаа хийж буй маркетингийн ажлыг хялбаршуулахад тусладаг. Тодруулбал хэрэглэгчдийг хооронд нь ялгах, богино хугацаанд оновчтой мэдээллийг холбогдох албаны хүмүүст мэдээллэх бас хуваарилах түүнчлэн зөв хүндээ, зөв цаг нь, зөв мэдээллийг хүргэхэд автоматжуулалт тусладаг. Ингэснээр маркетингийн кампанит ажлаас борлуулалтын урсгалыг хэрхэн бий болж байгааг харахад тусална. Өөрөөр хэлбэл маркетингийн идэвхжүүлэлтээс орж ирсэн хэрэглэгчийг борлуулалт хийх хүртэлх замыг хэрхэн удирдах зураглалыг маркетинг автоматжуулалтаар дамжуулан бий болгох боломжтой.

маркетинг автоматжуулалт

Маркетингийн автоматжуулалт нь үйл ажиллагаа болон салбарын онцлогт тохируулан ялгаатай байж болдог бөгөөд компани бүрт тохирсон маркетингийн аргачлал зүйг бий болгон маркетингийн үр дүнгээ борлуулалттайгаа холбон бодит дүгнэлт, анализ дээр тулгуурлан үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шийдэл боломжийг бий болгох автоматжуулалтыг хийн ажиллаж байна.

Манай BZP Digital&Inbound маркетинг агентлагийн маркетингийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор нэвтрэн хүсэлтээ ирүүлээрэй.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон. Аливаа

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.