fbpx
Skip links

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн таниулахад дижитал маркетинг анхаарах зүйлс

Дижитал маркетинг

Хуваалцах

Ойролцоогоор шинэ бүтээгдэхүүн танилцуулж буй бизнесүүдийн 80% нь амжилтгүй болдог гэсэн статистик үзүүлэлт байдаг. Маш цочирдом судалгаа байгаа биз? Зах зээлд шинэ бараа бүтээгдэхүүн таниулах, байр сууриа олох, үнэнч хэрэглэгчдийг бий болгох нь амаргүй ажил гэдгийг бид мэднэ. Өрсөлдөгчгүй бизнес гэж хаана ч байхгүй. Гэхдээ оруулж ирж буй бүтээгдэхүүний судалгааг сайн хийж, борлуулах цэг, зорилтот хэрэглэгчдээ зөв тодорхойлж чадвал тийм ч хэцүү зүйл биш юм.

Хэрэглэгчдэд маш олон төрлийн хэрэгцээ байдаг бөгөөд хүсэж байгаа зүйлийг нь ойлгож, тэдний хэрэгцээнд нийцүүлэн өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хэрэглэгчдэд таалагдах гол агуулга, мессежээ бүрэн ойлгуулж, тэдний сонирхлыг татсан сурталчилгааг бүтээх нь таниас маш их крейтив байдлыг шаардана. Ингээд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд тус болох дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Маркетингийн стратеги, тактикаа тодорхойл

Энэ үе шат хамгийн чухал! Таны бизнес тогтвортой үйл ажиллагаагаа явуулах, цаашлаад компаниа өргөжүүлэхийн тулд сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болдог. Маркетингийн төлөвлөгөөнд  “Таны зорилтот худалдан авагч хэн бэ?”, “Тэдэнд хэрхэн хүрэх вэ?”, “Үнэнч хэрэглэгчийг хэрхэн бий болгох вэ?” зэрэг олон асуудлууд багтдаг. Сайн маркетингийн төлөвлөгөө нь таны бизнесийг амжилтад хүргэж, хязгааргүй хэрэглэгчид рүү хөтлөх гүүр тань болж өгөх учиртай юм. Юуны өмнө маркетингийн сувгаа сонго! Өөрийн бизнест тохирсон маркетингийн сувгийг сонгох нь хамгийн оновчтой шийдэл юм. Маркетингийн суваг бүхэн өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай.

Дэлхий даяар бараг бүх хүн ухаалаг утас, таблет ашигладаг болсон энэ цаг үед дижитал маркетинг нь бизнесээ хөгжүүлэх номер нэг сонголт болсон гэхэд буруудахгүй биз ээ. Өртөг өндөртэй уламжлалт маркетингаас татгалзаж зардал багатай, үр өгөөжөө хэмжиж болохуйц дижитал маркетинг хүмүүс нэгэнтээ ойлгож эхэлсэн өнөө үед таны шинэ бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй, хямд хэрэгсэл болоод байна. Хэрвээ та дижитал маркетингийн сувгийг ашиглан бүтээгдэхүүнээ таниулах зорилготой байгаа бол дараах 4 алхмыг хэрэгжүүлээрэй.

Үүнд:

  • Вэб сайт. Вэб сайт бол хамгийн эмх цэгцтэй суваг! Мөн танай компанийн үнэ цэнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулалтыг идэвхжүүлэх хамгийн үр өгөөжтэй маркетингийн хэрэгслүүдийн нэг юм. Вэб сайтаа маркетингийн гол зэвсэг болгон ашиглах нь шинэ худалдан авагчийг бий болгох, худалдан авалтыг идэвхжүүлж хөтлөх, цаашлаад үнэнч хэрэглэгчийг бий болгоход тань туслана. Мөн вэб сайт нь хайлтын систем оновчлол хийгддэг тул хэрэгцээ шаардлага нь үүссэн хэрэглэгчдийг татах боломжтой юм. 
  • Сошиал медиа сувгууд. Сошиал медиа бол өнөө цагт хамгийн их хүчээ авч буй суваг гэхэд хилстэхгүй биз ээ. Facebook, Twitter, Instagram, LinkedIn, Youtube, Snapchat, TikTok гэх мэт сошиал сувгуудаас таны бизнест тохирсон сувгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь Facebook бол бүх насныхан хэрэглэдэг байхад Instagram, Snapchat, Tiktok бол харьцангуй залуу хэрэглэгчидтэй байдаг. LinkedIn-н хувьд хамгийн том мэргэжлийн платформ гэж ойлгож болно. Twitter-н хувьд өдөрт маш олон давтамжтайгаар мэдээллээ оруулж байх хэрэгтэй. Учир нь өдөрт л хэдэн зуун сая жиргэгчид жиргэдэг болохоор таниас байнга идэвхтэй байхыг шаарддаг. Гэхдээ энэхүү сувагт маш олон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мартаж болохгүй. Иймээс агуулга сайн, бүтээлч контентыг бэлтгэхээс гадна сурталчилгаагаа зорилтот хэрэглэгчид рүүгээ зөв оновчлол хийн чиглүүлэх маш чухал шүү. 
  • CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем. Энэхүү программ өнөөдөр маркетинг, борлуулалт, үйлчилгээний цогц платформ болж хөгжиж байна. Танай байгууллагын шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийг тогтоон барих, тогтмол харилцаа холбоо үүсгэх гээд олон ажлыг CRM ашиглан гүйцэтгэдэг. Танай байгууллага CRM-тай болсноор аль хэдийн худалдан авалт хийсэн төдийгүй боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх, утас, имэйл болон хэрэглэгчийн бусад мэдээллийн сан бүрдүүлэх, удирдах боломжтой. Иймээс танай маркетингийн идэвхжүүлэлтээр хандан орж ирсэн хэрэглэгчид шинэ хэрэглэгч үү, эсвэл давтан худалдан авалт хийж буй хэрэглэгч үү гэдгийг ялгах таних боломж нээгдэх юм.
  • Чатбот буюу фэйсбүүк мессенжерийн автоматжуулалтын платформ:
    Чатботын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг та анзаарсан байх. Хүнтэй харьцах ухаалаг чатбот таны цагийг хэмнэж таны өмнөөс хэрэглэгчийн асуултанд хариулж, мэдээлэл өгч, захиалга авах, хэрэглэгчийг тань арчлах гээд олон давуу талтай. Хэрвээ та шинэ бүтээгдэхүүн зах зээлд таниулахаар төлөвлөж байгаа бол чатботыг хэрхэвч орхигдуулж болохгүй. Чатбот нь товч, өгөгдмөл хариултуудаас хэрэглэгчээр сонголт хийлгэх замаар харилцааны урсгалыг чиглүүлэхээс гадна тодорхой түлхүүр үг, хэллэгүүдийг таньж хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой. Мөн хэрэглэгчээс утас, хаяг, захиалж буй бүтээгдэхүүн гэх мэт мэдээллүүдийг бүртгэж авч улсаар борлуулалтын багт шилжүүлдэг.

 Холбоотой нийтлэл: Яагаад ManyChat дээр чатбот хийх хэрэгтэй вэ?

2. Өрсөлдөгчөө судал!

Таны эхлүүлэх гэж буй бүтээгдэхүүнтэй ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог бизнесүүдийн жагсаалтыг гарга. Зах зээлийн судалгаа хийж, өрсөлдөгчдөө хэн болохыг шийдсэний дараа тэдний ашигладаг вэбсайт болон сошиал сувгуудыг судлах нь дараагийн таны хийх алхам юм шүү.

3. Persona буюу зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойл:

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай эхлүүлэхийн тулд зөвхөн танаас худалдаж авах магадлалтай хэрэглэгчид дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй. Эдгээр хүмүүс одоогоор таны оруулж ирж буй шинэ бүтээгдэхүүнтэй ижил төстэй өөр нэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь гарцаагүй. Гэхдээ яагаад танай бүтээгдэхүүнийг тэд сонгон худалдан авах ёстой гэж? Та хэрэглэгчдэд ямар үнэ цэнэ өгөх вэ? гэх зэрэг асуултын хариултыг ч мөн олсон байх учиртай юм. Мөн та PERSONA-гаа тодорхойлохын тулд аль болох нарийвчлан гаргахыг хичээгээрэй!
Үүнд дараах байдлаар гаргаж болно:

  • Нас, хүйс, гэр бүлийн байдал, байршил
  • Эрхэлж буй ажил, орлого
  • Хобби, сонирхол, цагийг хэрхэн өнгөрөөдөг
  • Хаанаас мэдээлэл авдаг, найз нөхөд, гэр бүл, вэб сайт, сошиал медиа гэх мэт
  • Танай бүтээгдэхүүнийг ямар хэрэгцээ шаардлага, асуудлаа шийдэх гэж худалдаж авдаг
  • Худалдан авалтын шийдвэр гаргадаг зан төлөв
  • Худалдан авалт хийхээс татгалзах шалтаг, шалтгаан

4. Үнийн бодлого дээрээ анхаар!

Таны шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн зах зээлд хэр үнэтэй борлуулагдах эсэх, мөн таны өрсөлдөгч ямар үнийн бодлого баримталдгийг сайтар судлах хэрэгтэй. Үнэ тогтооход нөлөөлдөг олон тодорхой хүчин зүйлс байдаг.

Үүнд:

  • Үнэ цэнэ ба үнийн харилцаа
  • Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох арга
  • Зардалд үндэслэн үнэ тогтоох арга
  • Худалдан авагч
  • Компанийн зорилго
  • Шинэчлэл гэх мэтээр тодорхойлж болно.

Зах зээл дээр үнийн ялгаатай хоногшил байдаг. Үүнд:

  • Хамгийн өндөр
  • Алтан дундаж
  • Онцгой хэрэглээний
  • Дундаж
  • Хямд гэх зэрэг хоногшсон үнийн бодлого байдаг тул таны бүтээгдэхүүн эдгээрийн аль бодлогыг цаашдаа баримтлан явах талаар судлах хэрэгтэй.

5. Өөрийн багийг бүрдүүл!

Зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг гаргахад баг хамт олон маш чухал! Өөрийн багийг бүрдүүлж, багаа дасгалжуул! Бүтээгдэхүүний талаар мэдэх ёстой бүх зүйлийг багтаа зааж сургах, шаардлагатай бол хамрагдаж болох сургалт семинарт суулгах нь зүйтэй юм шүү.

МАРКЕТИНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.