fbpx
Skip links

Чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байна вэ?

Чатбот маркетинг ба ирээдүй

Хуваалцах

Энгийнээр чатбот бол тодорхой үйлдлүүдийг автоматжуулсан хэрэглэгчтэй харилцах зорилготой мессеж программ юм. Өнөөдөр бидний хөгжүүлж буй ботууд хиймэл оюун ухаан биш хэдий ч үе шат дараалан илүү ухаалаг ажиллагаатай болон хөгжих, дунд ба урт хугацаандаа хиймэл оюуны боломжуудыг нэмэх бүрэн боломжтой.

Чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байна вэ? 

Чатбот нь маш нарийн сегментэд хүрч ажиллах боломжтой орчин үеийн хүчирхэг технологийн шийдэл. Өнөө үед нийт бизнесийн 47 орчим хувь нь чатботыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Фэйсбүүкт л гэхэд 40 сая бизнес мессенжерээр дамжуулан хэрэглэгчтэйгээ харилцаж байгаа бөгөөд үүгээр сар бүр 2 тэрбум орчим мессеж мэдээлэл хэрэглэгчдэд хүрдэг.

Чатботын өсөлтийн шалтгаан нь мессеж платформуудын хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байгаатай холбоотой. Дэлхий дахинаа 5 тэрбум орчим хэрэглэгч мессеж платформуудыг ашигладаг бөгөөд нийт хэрэглэгчдийн 56 хувь нь дуудлага хийхээс мессежээр мэдээлэл үйлчилгээ авахыг илүүд үздэг гэсэн судалгааны үр дүн байдаг. 

Чатбот юуг хийж чаддаг вэ? 

Байгууллагын танилцуулга, холбоо барих мэдээлэл, санал хүсэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний давуу сул тал гэх мэт түгээмэл асуулт хариултаас эхлээд бүтээгдэхүүн үйлчилгээ захиалах, цаг авах, уулзалт товлох гэх мэт маш өргөн хүрээний үйлдлүүдийг чатботоор автоматжуулах боломжтой. 

Хэрэглэгч бүрд хүрч ажиллана

Олон улсад хийсэн судалгаагаар хэрэглэгчид мэдээллийг аль болох хурдан авч, аливаа асуултад нэн даруй хариулт авахыг хүсдэг болсон. Мэдээллийн ажилтан олон харилцагчидтай ажиллахад хугацааны хувьд болон нөөц боломжийн хувьд олон асуудал гардаг. Мөн цайны цаг, унтах цаг гээд цаг мөч бүрт хэрэглэгчийг мэдээллээр хангах боломжгүй өдөрт 8 орчим цаг л ажилладаг.

Тэгвэл чатбот нь 24 цагийн туршид ажиллах боломжтой бөгөөд цагийн нөхцөлөөс хамааран өөр өөр мэдээллийг өгөх боломжтой. Жишээ нь дуудлагын такси байлаа гэж бодоход шөнийн тарифыг зөвхөн шөнө үзүүлж өдрийн тарифыг зөвхөн өдөр харуулах боломжтой.  Мөн хэдэн ч хэрэглэгч зэрэг хандсан гэсэн очерлож дугаарлах шаардлагагүй бөгөөд нэгэн зэрэг чатботоос мэдээлэл авах боломжтой. 

Уран зөгнөлт кинонуудтай холбоотой технологийн дэвшил нь хүмүүсийн дайсан өрсөлдөгч мэтээр сэтгэгдэл төрүүлэх нь олонтой. Чатботыг ч мөн адил мэдээллийн ажилтантай эсрэгцүүлэх ажлыг нь булаагч мэтээр харах тохиолдол бий. Гэтэл чатбот нь мэдээллийн ажилтны ажлыг хөнгөвчлөх түүнд туслах хэрэгсэл юм.

Ухаалаг чатботын зорилго нь энгийн тодорхой байдаг ба хийж чадах ажлын хүрээг хэрэглэгчид ойлгуулж шаардлагатай тохиолдолд мэдээллийн ажилтанд шилжүүлдэг. Хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуулт хариултын 70-80 орчим хувийг чатботоор дамжуулан өгөх боломжтой бөгөөд харьцангуй нарийн төвөгтэй мэдээлэл, хүсэлт зэргийг мэдээллийн ажилтнаар дамжуулан авдаг. 

Хэрхэн чатботтой болох вэ?

Чатботын хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор чатбот бүтээх платформууд ч өндөр хэмжээнд хөгжсөн. Заавал код бичих шаардлагагүйгээр хялбар байдлаар чатботыг хөгжүүлэх боломжууд гарч ирсэн бөгөөд ManyChat гэх мэт чатботын платформууд хамгийн түгээмэл хэрэглэгдэж байна.

Мөн чатботоор мэргэшсэн агентлагуудад хандах боломжтой бөгөөд энэ нь таны бизнест тохируулан чатботын төрөл бүрийн боломжуудыг нэвтрүүлдгээрээ давуу талтай.

Та манай чатбот хөгжүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.