
СУРГАЛТ
"Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь" сургалт
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь” сургалтыг 2025 оны 6 сарын 9-нөөс 6 сарын 13-ны хооронд зохион байгуулна.
Сургалтын сэдвүүд
- Технологи юу хийж чадах вэ? Бизнесүүдэд тулгардаг асуудлуудыг мэдээллийн технологиор шийдэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжууд. Бизнесийн үйл ажиллагаанд (санхүү, НББ бүртгэл, хүний нөөц, цаг бүртгэл, оффис хамтын ажиллагаа, нийлүүлэлт, борлуулалт, түгээлт, дижитал маркетинг, автоматжуулалт, тайлан шинжилгээ, хиймэл оюуны технологи) тохирох технологийн сонголтууд, тэдгээрийн давуу ба сул талууд.
- Бизнестээ технологи ашиглахад бэлдэх. Мэдээллийн технологи ашиглах болон нэвтрүүлэх төлөвлөгөө, стратеги. Бизнесийн процессоо шинжлэн тодорхойлсноор процессын урсгалын зураглал боловсруулах. Технологийн шийдлүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох.
- Тохирох шийдлээ хэрхэн сонгох вэ? Зорилгод тохирох шийдлүүдийг сонгох үнэлгээний аргачлал, өртөг зардал ба үр өгөөжийг үнэлэх. Монгол улс ба дэлхийн зах зээлд байгаа боломжит шийдлүүдийг хэрхэн олж тогтоох, судлах.
- Мэдээллийн технологи нэвтрүүлснээр байгууллагад гарах өөрчлөлтүүд, тэдгээрийг удирдах. Технологи нэвтрүүлэх төслийн менежмент, байгуулагад гарах өөрчлөлтийн менежмент. Процессын өөрчлөлтийг хэрхэн төлөвлөх, удирдах.
Хэн хамрагдах вэ?
- Зөвхөн байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдагчид хамрагдах боломжтой.
- Байгууллага дор хаяж 3 жил ажиллагаа явуулсан, бизнестээ дижитал шилжилт хийхээр төлөвлөн (эсвэл хийн) ажиллаж буй.
- Хамрагдах хүний тоо 25
Сургагч багш нар

Б.Батзориг
Дижитал маркетер. М-Си-Эс, Скайтел, Алтай Холдинг зэрэг Монгол улсын томоохон групп компаниудад ажилласан туршлагатай эксперт. Монгол улсын Цагдаа, Онцгой байдал, Түргэн тусламжийн шуурхай мэдээллийн систем, Скаймедиа гурвалсан үйлчилгээ зэрэг МХХ-ны төслүүд удирдсан. 2014 оноос BZP дижитал маркетингийн агентлагийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Швед улсын Хааны технологийн дээд сургуулийн математикийн ухааны магистр.
HubSpot Certified Trainer, ManyChat Messenger Marketing Expert.

Ц.Бадраа
Mэдээллийн технологийн инженер болон зөвлөхөөр 20 гаруй жил ажилласан туршлагатай эксперт. Япон улсын “Fujitsu” компанид IT Systems Engineer, ABeam Consulting” компанид BI/ERP системийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2010 оноос хойш Монгол улсад мэдээллийн системийн зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажиллаж байна.
Япон улсын Цүкүбагийн их сургуулийн баклавр, Осакагийн их сургуулийн компьютерийн ухааны магистр.
MCSE, MCSA, MCDBA, MCP, OCA & SAP Business Intelligence 7.0 Certified Consultant.
Хэзээ
Сургалт: 2025 оны 6 сарын 9, 10, 12, 13-ны өдрүүдэд 9:00-17:30 цагуудад танхимаар явагдана. 6-р сарын 11-ны өдөр сургагч багш нараас ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Хураамж
Бүртгэлийн хураамж: 50 евро
Бүртгэл
Сургалтын бүртгэл 2025 оны 5 сарын 12-наас 5-р сарын 31-ны өдрүүдэд явагдана.
Утас: 99091623, 99107703
И-мэйл: batzorig@bzp.mn, tbadraa@gmail.com
Бүртгэлийн хуудас
Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Beever Meta LLC /ERP and IT solutions/ зөвлөх компани хамтран ажиллах болно.
Хөтөлбөрийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга-с (Wefi) санхүүжүүлэв.