
СУРГАЛТ
"Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь" сургалт
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах нь” сургалтыг 2023 оны 10 сарын 23-наас 10 сарын 27-ны хооронд зохион байгуулна.
Сургалтын сэдвүүд
- Технологи юу хийж чадах вэ?
- Технологийг бизнестээ ашиглахад бэлдэх
- Тохирох шийдлээ хэрхэн сонгох вэ?
- Мэдээллийн технологиос үүдэлтэй гарах өөрчлөлтүүд, тэдгээрийг удирдах
Хэн хамрагдах вэ?
- Зөвхөн байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдагчид хамрагдана
- Хамрагдах хүний тоо 20
Сургагч багш нар

Ц.Бадраа
Mэдээллийн технологийн инженер болон зөвлөхөөр 20 гаруй жил ажилласан туршлагатай эксперт. Япон улсын “Fujitsu” компанид IT Systems Engineer, ABeam Consulting” компанид BI/ERP системийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2010 оноос хойш Монгол улсад мэдээллийн системийн зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажиллаж байна.
Япон улсын Цүкүбагийн их сургуулийн баклавр, Осакагийн их сургуулийн компьютерийн ухааны магистр.
MCSE, MCSA, MCDBA, MCP, OCA & SAP Business Intelligence 7.0 Certified Consultant.

Б.Батзориг
Дижитал маркетер. М-Си-Эс, Скайтел, Алтай Холдинг зэрэг Монгол улсын томоохон групп компаниудад ажилласан туршлагатай эксперт. Монгол улсын Цагдаа, Онцгой байдал, Түргэн тусламжийн шуурхай мэдээллийн систем, Скаймедиа гурвалсан үйлчилгээ зэрэг МХХ-ны төслүүд удирдсан. 2014 оноос BZP дижитал маркетингийн агентлагийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Швед улсын Хааны технологийн дээд сургуулийн математикийн ухааны магистр.
HubSpot Certified Trainer, ManyChat Messenger Marketing Expert.
Хэзээ
Сургалт: 2023 оны 10 сарын 23-27-ны өдрүүдэд (4 өдөр) 09:00-17:30 цагийн хооронд танхимаар явагдана.
Хураамж
Бүртгэлийн хураамж: 50 евро
Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Beever Meta LLC /ERP and IT solutions/ зөвлөх компани хамтран ажиллах болно.
Хөтөлбөрийг Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Санхүүгийн Санаачилга-с (Wefi) санхүүжүүлэв.