fbpx
Skip links

Борлуулалтаа нэмэгдүүлэх арга боломжууд – 1

Борлуулалтаа нэмэгдүүлэх арга

Хуваалцах

Маркетингаа сайн хий, бүтээгдэхүүнээ сайжруул, борлуулалтын багаа чадавхижуул гээд зөвлөхөд амархан. Харин Монгол компаниуд тэр болгон ажил хэрэг болгож амжаагүй байдаг энгийн мөртлөө үр дүнтэй арга, боломжууд юу байна вэ?

Цуврал нийтлэлүүдийнхээ эхнийхээр нь боломжит худалдан авагчдаа алддагаа багасгаснаар борлуулалтаа өсгөх арга замуудаас танилцуулъя.

Фэйсбүүк пост дээр коммент бичсэн хүмүүсийг алдахгүй байх

Орчин үеийн худалдан авагч сонирхож буй бүтээгдэхүүнийхээ үнэ болон бусад мэдээллийг нэн даруй хурдан түргэн авчихна гэсэн хүлээлттэй болсон. Пэйж дээр тавьсан пост дээр үнэ, мэдээлэл авъя гээд бичсэн хүнтэй тэр даруйд нь харилцаж чадвал борлуулалт хийх боломж өснө.

Харин 24 цагийн дараа борлуулах төдийгүй холбоо барьж чадах магадлал ч эрс буурсан байна. Хэд хоногийн дараа бичвэл өөр газраас авчихсан, сонирхол буурчихсан эсвэл бүр мартчихсан байдаг. Үүнийг шууд борлуулалттай газрын хүмүүс мэддэг тул нэг нь нөгөөгийнхөө пост дээр үнэ асуусан хүн рүү тэр дор нь холбогдож бараагаа зарахыг оролддог юм билээ.

Хурдан хариу өгөх цаг зав, хүн хүч дутмаг бол яах вэ? Хүн коммент бичихийг нь хүлээгээд хараад сууж байж чадахгүй шүү дээ. Харин чатбот 24 цаг ажиллаж олон хүнтэй зэрэг харилцаж чадна. Гэхдээ хүнийг зуун хувь орлоно гэж тооцож болохгүй. Хэзээ өөрөө хэрхэн харилцах, хэзээ борлуулалтын ажилтанд шилжүүлэх вэ гэдгээ мэддэг байх нь чухал.

Чатботын програмууд жишээ нь ManyChat тухайн пост дээр дурын эсвэл үнэ, мэдээлэл гэх мэт үг орсон коммент бичихэд мессенжерээр нь автоматаар бичиж харилцаа үүсгэж чаддаг. Улмаар мэдээлэл өгөх төдийгүй тэр хүний утас гэх мэт мэдээллийг аваад борлуулалтын ажилтанд дамжуулж чадна.

Утасны дуудлагаа алдахгүй байх

Бид маркетингийн мэдээлэл, контент, сурталчилгаандаа байгууллагынаа дугаарыг бичсэн байдаг. Залгаж буй хүмүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл авах, худалдан авах сонирхол бүхий тул дуудлагуудаа алдахгүй байх нь чухал. Ялангуяа цөөн хүн дуудлага авдаг тохиолдолд зэрэг орж ирсэн дуудлага алдах, хурал, уулзалт гэх мэт ажилтай үед дуудлагаа авч чадахгүй байх нь бий.

Дуудлага алдахаа багасгахад танд дуудлага зохицуулах шийдэл хэрэгтэй. Бид жишээ нь байгууллагын дуудлага зохицуулах CallPro шийдлийг ашигладаг. Манай 72101000 дугаараар залгаад CRM нэвтрүүлэх үйлчилгээ, сургалтын талаар мэдээлэл авахаар 4 цэсийг сонгоход уг дуудлага миний 99091623 дугаар руу шилжиж залгана. Өөрөөр хэлбэл би уг дуудлагыг авахын тулд оффис дээрээ суурин утасны хажууд заавал байх шаардлагагүй.

Хурал уулзалттай эсвэл өөр бусад шалтгаанаар дуудлагаа авч чадахгүй таарвал багийн тодорхой нэгэнд дуудлага шилжинэ. Дуудлага алдсан тохиолдолд CallPro алдсан дуудлагын сонордуулга и-мэйлээр илгээдэг. Харин CRM систем, дотоод мэдээллийн системтэй холбон автоматжуулбал хэрэглэгчийн залгасан цэсээс хамааран тодорхой ажилтанд хуваарилан сонордуулж болно. Доорх жишээнд манай агентлагийн Google Chat дээр сонордуулга ирсэн жишээ харууллаа. Teams, Slack, Discord зэрэг өөр программ ашигладаг бол тэнд сонордуулга авахаар тохируулна үр дүнтэй байж чадна.

CallPro манай CRM системээс уг дугаартай хэрэглэгчийг хайж олоод дуудлагын бичлэгийг автоматаар лог хийн үлдээнэ. Хэрэв олдохгүй бол уг дугаараар шинэ контакт үүсгэн бичилт хийнэ. Дуудлагын бичлэгийг CRM дээр тоглуулах товчийг даран сонсох боломжтой. Ялангуяа гар утасны апп дээрээсээ сонсох, сонсонгоо тэмдэглэл нэмж бичихэд тун тохиромжтой байдаг. Дуудлага авсан ажилтан хэрэглэгчтэй эргэж харилцаа үүсгэхэд хэрэгтэй мэдээллийг тэмдэглэн үлдээх нь эргэн холбогдох, боломжоо алдахгүй борлуулалт хийхэд тусална.

Боломжит худалдан авагч хандсаныг хэрхэн хурдан анзаарах вэ?

Анзаарахгүй, холбогдохгүй удсанаар борлуулах боломжоо алдаад байдаг. И-мэйлээр боломжит худалдан авагч гарч ирснийг сонордуулах тохиргоо хийх хэрэгтэй, ихэвчлэн хялбархан байдаг. Гэвч борлуулалтынхан и-мэйлээ минут тутам анзаарч шалгаад байдаггүй. Олон и-мэйл дунд холилдоод анзаардаггүй тал бас бий.

Бид байгууллагын дотоод харилцаандаа ашигладаг Google Chat дотор Space суваг үүсгээд тэндээ Make ашиглан борлуулалтын шинэ сэжмийн сонордуулгаа оруулаад байдаг нь хурдан, бас цэгцтэй байж чаддаг. Гар утсан дээр ашиглахад эвтэйхэн бөгөөд уг хэрэглэгчийн CRM руу шилжиж дараа, дараагийн харилцааг үүсгэх холбоосыг ч оруулдаг.

Боломжит худалдан авагч хандсаныг хэрхэн хурдан анзаарах вэ

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцаарай.

Кэйс: https://silkroadbows.com

Амжилт хүсье.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.