fbpx
Skip links

Танай компанид CRM хэрэгтэй байгаагийн 6 шинж

CRM программ хэрэгтэй болсны шинж

Хуваалцах

Монголын ихэнх компаниуд CRM программ хэрэглэдэггүй. Гэтэл дэлхий даяар менежментэд хамгийн түгээмэл ашигладаг, үр өгөөжтэй арга хэрэгслүүдийн нэгд хэрэглэгчтэй харилцах менежментийн систем (Customer Relationship Management) зүй ёсоор тооцогддог.

Хэрэв танай байгууллага CRM ашигладаггүй бол дараах асуудлууд тулгарч буй эсэхийг эргэцүүлж нэг хараарай.

1. Хэрэглэгчийн өгөгдөл энд тэнд тарсан

Компаниуд янз бүрийн хэлбэрээр хэрэглэгчийнхээ өгөгдлийг үүсгэсэн байдгаас илүү түгээмэл нь:

     

      • Дэвтэр, sticky note дээр тэмдэглэдэг, эсвэл анкет хэлбэрээр цаасаар бүртгэсэн.

      • Excel, Google Sheet дээр хэрэглэгчдийн мэдээлэл.

      • Хөнгөлөлт, урамшууллын карт бүхий лоялти программ.

      • И-мэйлийн программын контакт, харилцсан и-мэйлүүд.

      • Гар утасны контактууд, хийсэн дуудлагууд ба SMS.

      • Дуудлагын төвийн шийдэлтэй бол орсон, гарсан дуудлагын бүртгэл, бичлэг.

      • SMS шийдэл ашигладаг бол илгээсэн, авсан SMS

      • Дэвтэр ба Google хуанлийн уулзалт, тэмдэглэл.

      • Мессенжерийн инбокс, чатбот.

      • Апп, онлайн дэлгүүрийн хэрэглэгчдийн бүртгэл.

      • Google Form.

      • Төрөл бүрийн ERP модулиуд (нягтлан бодох бүртгэл, гэрээний гэх мэт)

    Танай байгууллагад ч дээр дурдсан хэд хэд төрлийн өгөгдлүүд байгаа болов уу. Хэрэглэгчийн өгөгдөл энд тэндгүй тарсан, цэгцгүй байгаа асуудлыг CRM систем төрөл бүрийн программ, платформуудтай интеграци хийснээр өгөгдлийг нэг цэгт цуглуулан цэгцлэх байдлаар шийддэг.

    2. Алдагдсан боломжууд

    Хэрэглэгчийн өгөгдлийг бизнест олон чиглэлээр ашиглах боломжтой байдаг:

       

        • Маркетинг. И-мэйл маркетинг, SMS маркетинг, фэйсбүүк сурталчилгаа (утасны дугаар, и-мэйл хаягаар зорилтот бүлэг үүсгэн) зэргийг хэрэглэгчийн өгөгдөлд суурилан сегментчилэн хийх. CRM системийг фэйсбүүкийн сурталчилгаатай холбосноор хийж буй бүүстүүд борлуулалтад хэрхэн нөлөөлж буйг хэмжих боломжтой.

        • Борлуулалт. Утсаар холбогдох, и-мэйлээр харилцах, уулзалт товлох, борлуулалтын хэлцэл, өглөг, авлага удирдах, дахин борлуулах, гэх мэт.

        • Харилцагчийн үйлчилгээ. Борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат засвар, санал, гомдол, хэрэглээний боловсрол олгох, гэх мэт.

        • Стратеги төлөвлөлт. Судалгаа, өгөгдлийн шинжилгээ, тайлан, дүгнэлт, таамаглал, гэх мэт.

      Гэтэл олон байгууллага дээрх боломжуудаас ашиглахгүй алдаж байдаг.

      3. Борлуулалтын баг хэзээ, хаана, юу хийгээд байгаа нь тодорхой бус

      Оффис дээрээ ч тэр, гадуур ч тэр борлуулалтын менежерүүд хаана хэнтэй уулзаж, утсаар ярьж, ямар хэлцэл хийгээд хэр үр дүнтэй байгааг мэдэж байх нь чухал. Хэрэв танай байгууллага CRM ашигладаггүй бол өөрөө асууж лавлаж эсвэл тайлан гаргуулж байж л энэ мэдээллийг олж авах болдог.

      Ихэнх орчин үеийн CRM системийг гар утасны аппаар ч ашиглах боломжтой болсон тул гадуур уулзалттай яваа борлуулалтынхан ч мэдээллээ цаг тухай бүрт нь оруулах боломжтой. Удирдах ажилтан эсвэл багийнхаа хэн нэгэнд шинэ мэдээлэл тэр дор нь хүргэх, асуух, лавлах, зөвшөөрөл авах, даалгавар өгөх зэргийн явдал дундаа хийх нь хурдтай ажиллах төдийгүй багийн уулзалт, тайланд зарцуулах цагийг хэмнэнэ.

      Сайн CRM системтэй байснаар хэн хаана хэнтэй уулзаж, утсаар холбогдож, хэлцэл хйиж буйг шууд мэдэж байдаг. Мөн гүйцэтгэлийн явц, борлуулалтын төлвийг бодитоор таамаглах, дүгнэлт хийх, тухайн нөхцөл байдалд тохирсон зөв шийдвэрийг хурдтай гаргахад тусална.

      CRM-ын программ харилцагчдаа ялгах, шүүх, сегментчилэх, мөн зөвхөн тухайн харилцагчид тохирох хувьчилсан харилцааг үүсгэх боломжийг олгодог.

      4. Компьютерээс хол үед мэдээлэл багатай болдог

      Борлуулалтын менежерүүд гадуур явж борлуулалт хийх нь олонтоо. Энэ нөхцөлд компьютерээ ашиглах боломж хязгаарлалттай тул мэдээлэл харах, оруулахад төвөгтэй болдог тул борлуулалт илүү амжилттай хийх боломжууд алдагддаг. Ихэнх CRM программууд, ялангуяа үүлэн технологийн шийдлүүд гар утасны апптай байдаг нь дээрх асуудлын шийдэл болдог.

      5. Харилцагчдаа халамжлах, санал гомдлыг нь шийдэх менежмент хэрэгтэй байгаа

      Хэрэглэгч бүр харилцан адилгүй. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг урт хугацаанд тогтвортой хэрэглэж буй, бусдад санал болгодог, орлого оруулдаг харилцагчдынхаа тоог өсгөх, алдахгүй тогтоон барих нь нэн чухал. Зөв цагт оновчтой харилцааг үүсгэн халамжлах нь сэтгэл ханамжийг нь өндөр байлгахад тусална.

      Ямар ч байгууллагад хэрэглэгчдийн гомдол их бага хэмжээгээр ирдэг. Гарсан гомдол усанд хаясан мэт сураггүй болох, хэрэглэгч холбогдох болгондоо гомдлоо дахин дахин тайлбарлах хэрэг гарч буй бол CRM систем хэрэгтэй болсон гэсэн үг. Хэрэглэгч гомдлоо мессенжер, утас, и-мэйл, вэб сайтаар хялбархан гаргах, гаргасан гомдлыг CRM системд автоматаар бүртгэх, хариуцсан ажилтныг томилох, даалгавар өгөх боломжтой байдаг.

      Гомдол бүрийг бүртгэн хариуцсан ажилтан томилж цаг хугацаанд нь шийдэж гомдлыг хаах нь хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад нэн чухал. CRM системүүд ticket management хийх боломжтой байдаг нь энд шийдэл болно.

      6. Тайлан гаргах, шинжилгээ хийхэд төвөгтэй

      Тайлан хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэвч энд тэндээс өгөгдлүүд нийлүүлж нэгтгэн тайлан гаргах нь борлуулалтын менежерүүдэд цаг их ордог, төвөгтэй ажил байдаг. Гол ажил нь болох борлуулалтад зарцуулах цагаа тайлан, тооцоо гаргахад үрдэг.

      CRM системүүд төрөл бүрийн өгөгдлийг нэг цэг бүрдүүлдэг, өдөр тутмын ажлын үед өгөгдөл үүсэж байдаг тул сарын эцэст ажлын ачаалал үүсдэггүй. тайлан, шинжилгээг цаг тухай бүрт, алдаагүй гаргах боломжийг олгодог.

      Та байгууллагынхаа үйл ажиллагаанд CRM систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юу?

      Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай үйлчилгээтэй танилцаарай

      Холбоотой нийтлэл

      CRM гэж юу вэ?
      CRM
      User Avatar

      CRM систем гэж юу вэ?

      Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

      Дэлгэрэнгүй

      Үйлчилгээний үнийн санал авах

      Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
      Popform
      Үнийн санал авах үйлчилгээ
      Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.