fbpx
Skip links

Хэрхэн HubSpot CRM-г үнэгүй ашиглах вэ?

HubSpot CRM

Хуваалцах

Техник технологи хурдацтай хөгжихийн хирээр байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулах, бүтээмжээ өсгөх болсон. Үүний нэг нь Customer Relationship Management (CRM) буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем юм.

Энэ нийтлэлээрээ та бүхэнд Hubspot CRM Free үнэ төлбөргүй программыг хэрхэн нээн байгууллагынхаа борлуулалтын үйл ажиллагаанд ашиглах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хэрэв татаж аваагүй байгаа бол манай агентлагийн бэлтгэсэн CRM анхлан нэвтрүүлэгчид зориулсан цахим номтой танилцаарай.

HubSpot CRM системд бүртгүүлэх

Та hubspot.com/products/crm хаягаар нэвтрэн орж Get Free CRM товч дээр дарж бүртгүүлнэ.

Хэрвээ танд HubSpot дээр өөрийн бүртгэлтэй хаяг байгаа тохиолдолд Log in дээр даран нэвтэрнэ. Gmail/GSuite ашигладаг бол уг дансаа ашиглан шууд бүртгүүлж болно.

Мөн та Settings > Users & Teams цэсийг сонгон багийн гишүүдээ нэмэн Hubspot CRM-аа багаараа ашиглах боломжтой. Багийн гишүүдээ и-мэйл хаягаар нь нэмэх ба эрхийн тохиргоог анхаараарай.

HubSpot CRM үнэгүй хувилбарын боломжууд

Contacts, Companies, Calls, Inbox, Ads, Emails, Templates, Documents, Deals, Tasks, Tickets, Dashboard, гэх мэт олон боломжууд бий. Эдгээрээс гол чухлуудыг нь товч танилцуулъя.

Contacts буюу хэрэглэгчид

Танай байгууллагатай ямар нэгэн харилцаа үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээлэл энэ хэсэгт хадгалагдах болно. Худалдан авалт хийсэн харилцагчид төдийгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ өмнө сонирхож хандаж байсан хэрэглэгчдийн өгөгдөл ч байх хэрэгтэй.

Хуучин хэрэглэгчдийн мэдээлэл бий бол Excel файлаар импортлон оруулна. Утас, и-мэйлээр холбогдсон эсвэл зочлон ирсэн боломжит сэжмүүдийн мэдээллийг ч гараар нэмж оруулж болно.

Нэр, утас, и-мэйлээр хайх, шүүх, эрэмбэлэх, excel файлаас экспорт, импорт хийх боломжтой. Тухайн контакт руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авах, оруулах, дуудлага болон уулзалтын тэмдэглэл бүртгэх, и-мэйл илгээх, хэлцэл болон даалгавар үүсгэх, уулзалт товлох зэрэг борлуулалттай холбоотой үйл ажиллагаагаа удирдана.

Таймлайн хэсэгт тухайн контакттай үүссэн аливаа харилцааг он цагийн дагуу харах боломжтой. Маркетингийн шийдлүүдийг ашигладаг бол танай байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхон орж ирсэн сэжим вэб сайтад хэзээ ямар байдлаар хандсан, ямар мэдээлэл, контентыг үзсэн зэрэг мэдээллүүдийг харуулдаг.

Мессенжер болон чатбот хэрэглэдэг бол уг сувгаар үүссэн харилцааны түүхийг ч харж болно.

Companies буюу харилцагч байгууллагууд

Хэрэв танайх байгууллагын харилцагчидтай бол тэдгээрийн мэдээлэл, харилцааг дээрхтэй төстэй байдлаар удирдана. Контактуудтай зохих холбоосуудыг үүсгэж өгснөөр тухайн байгууллагын контактуудыг нэг дороос харах, нэгдсэн байдлаар удирдах зэрэг боломжууд бий.

Харилцааны Inbox

HubSpot CRM программын Inbox-той фэйсбүүк мессенжер, вэб сайтын чат, info/sales гэх мэт дундын и-мэйл, вэб сайтын форм зэргийг холбосноор харилцаа үүсгэх шаардлагатай харилцааг тухайн ажилтанд даалгах, харилцаа үүсгэн ажиллах, дууссаны дараа хаах менежментийг хийнэ. Settings > Conversations > Inbox > Channels цэсээр орж мессенжерээ холбосноор CRM системд танай пэйжээр хандсан хэрэглэгчдийн өгөгдөл автоматаар үүснэ. Inbox дотроос шууд чатлах, мэдээлэл өгөх боломжтой. Чатботын программтай холбосноор утас, и-мэйл зэрэг холбоо барих бусад өгөгдлүүдийг ч автоматаар оруулж болно.

Calls буюу дуудлагуудын түүх

Энд хэрэглэгчидтэй хийсэн дуудлагууд харагдана. Мэдээж хийж буй дуудлагуудаа нэг бүрчлэн бичиж бүртгэх хэрэгтэй, үр дүнтэй. CallPro ашигладаг бол холболт хийснээр автоматаар лог бүртгэгдэнэ.

И-мэйлийн харилцаа

И-мэйлийн программтайгаа холбосноор аль алинаас нь и-мэйл илгээхэд аль алин дээр и-мэйлүүд бүртгэгдэнэ. Outlook, Gmail дээрээсээ CRM дээрх мэдээллийг харах, хэрэглэгчийн өгөгдөл оруулах, байнга илгээдэг и-мэйлийн загвар темплэйтүүдийг ашиглах боломжтой. Илгээсэн и-мэйлийг хүлээн авагч нээсэн эсэх нь автоматаар тэмдэглэгдэх тул чухал и-мэйлийг нээгээгүй байгааг анзаарснаар утас, мессежээр сануулах боломжтой. И-мэйл хэрхэн холбох талаар И-мэйлээ HubSpot CRM-тай хэрхэн холбох вэ? нийтлэлээс танилцаарай.

Борлуулалтын багийн байнга илгээдээг и-мэйлийн темплэйт, документ, уулзалт товлолт зэрэг борлуулалтын багаж хэрэгслүүд мөн бий. Энэ хэсгийн багаж хэрэгслүүдийг тодорхой хязгаарлалттайгаар (и-мэйл 5 темплэйт гэх мэт) үнэгүй ашиглах боломжтой.

Хэрэв танай байгууллага и-мэйлийн өгөгдөлтэй бол Marketing > Email цэсийг сонгон сард 2 мянга хүртэл маркетингийн масс и-мэйлийг харилцагчиддаа үнэгүй явуулах боломжтой. 

Уулзалт, хуанли

Бид Google хуанлиа (Office 365 мөн болно) холбон харилцагчидтайгаа борлуулалтын уулзалтын менежментэд шууд холбон ашигладаг. CRM системд хэрэглэгчидтэй хийх уулзалт, хурал, сургалт зэргийн цаг товлолт хийхэд хуанлид давхар үүсэх боломжтой. Гар утаснаас удирдах, сануулга авах, бусадтай хуваалцах, багаар ажиллах зэрэг боломжууд ихтэй гүүглийн шийдлүүдийн давуу талуудыг шууд ашиглана гэсэн үг.

Tasks буюу үүрэг даалгаврууд

Энэ хэсэгт та өөртөө болон хамт ажилладаг хүмүүстээ үүрэг даалгаврыг үүсгэж болох бөгөөд тус даалгаврыг хийх сануулга и-мэйл хаягаар ирэхээр тохируулж болдог. Жишээ нь үнийн санал илгээх, эргэн холбогдох, уулзалт товлох, гэрээ илгээх, төлбөр сануулах гэх мэт.

Үүрэг даалгаврыг төрлөөр, хугацаагаар нь ангилан шүүх, хийснээ тэмдэглэх зэргээр борлуулалтын ажлуудаа алдахгүй хийх зэрэг нь борлуулалтыг цаг алдахгүй, амжилттай хийхэд тусалдаг.

Deals буюу борлуулалтын хэлцэл

Энэ хэсэгт бүртгүүлсэн, захиалсан, танилцуулга хийсэн, санал өгсөн, шийдвэр гаргасан, нөхцөл тохирсон, гэрээ байгуулсан, амжилттай хаасан, алдсан гэх мэт харилцагч байгууллага болон хувь хэрэглэгчидтэй үүсэх борлуулалтын харилцаагаа тодорхой үе шатуудаар хөтлөн удирдах боломжийг олгодог.

Хэлцлүүдээ удирдснаар борлуулалтын бодит боломжуудыг алдалгүй, илүү хурдтай шахаж борлуулалт хийдэг.

Tickets буюу санал, гомдлын удирдлага

Хэрэглэгчдээс үүсэх санал гомдлыг бүртгэх, хариуцуулах, шийдэх хэсэг. Олон бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хэрэглэгчидтэй, санал, гомдол, засвар үйлчилгээний хэрэгцээ шаардлага өндөртэй байгууллагуудад тохиромжтой.

Dashboard буюу хяналтын самбар

Энэ хэсгээс та борлуулалтын төлөв, борлуулалтын явц, багийн гишүүдийн ажлын гүйцэтгэл, бүтээмж гэх мэт бодит явцын мэдээллийг харж байхаар тохируулж болно.

Интеграц, холболт хийх, автоматжуулах

App Marketplace цэсийг сонгон 400 гаруй түгээмэл ашигладаг шийдлүүдээс сонгон өөрийн аль хэдийн ашигладаг программуудтай HubSpot CRM-ийг шууд холбох боломжтой. Google WorkSpace, Office 365, Facebook, Messenger, Zoom, ManyChat, Linkedin гэх мэт глобал шийдлүүд код бичих шаардлагагүй бэлэн холболттой байдаг.

Вэб сайтын холболт

Танай компани вэб сайттай бол HubSpot tracking code буюу мөрдөх кодыг суулгаснаар поп-ап цонх, вэб сайтын форм, вэб чатаар дамжуулан сэжим буюу боломжит худалдан авагчдын мэдээллийг CRM системд автоматаар бүртгэх боломжтой болдог. WordPress ашигладаг бол бэлэн plug-in суулган холболтыг хийнэ. Ингэснээр Contacts хэсэгт хэрэглэгчийн мэдээлэл хадгалагдана.

Фэйсбүүк, мессенжер ба чатбот

Marketing цэсэнд байрлах Ads програмыг ашиглан Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх (Lead Generation) сурталчилгааг өөрийн пэйж болон бүүстийн данстайгаа холбон хийж болно. Вэб сайттай бол сайт руугаа хандалт авах (Web Traffic) сурталчилгааг хийх боломжтой.

Мессенжерийн холболтын талаар дээр Inbox хэсэгт дурдсан байгаа.

Чатботыг CRM системтэй холбох боломжтой. Гэхдээ ахисан түвшин мэдлэг, чадвар шаардагдана.

CallPro ба MessagePro

CallPro дуудлагын төвийн программ ашигладаг бол CRM-тайгаа холбосноор байгууллагын дугаарт ирж буй дуудлага бүрээс утасны дугаарын өгөгдөл, лог бүртгэлийг автоматаар хийж болно.

MessagePro мессеж илгээх, хүлээн авах үйлчилгээ ашигладаг бол CRM дээрээс тухайн хэрэглэгч эсвэл тодорхой сегментийн хэрэглэгчдэд SMS илгээх холболт, автоматжуулалт хийж болно.

Гар утас

Make ашиглан мөн андройд гар утсыг ч холбодог. Зөвхөн ажлын харилцаа үүсгэдэг утасныхаа дуудлагын түүх, илгээсэн болон хүлээн авсан SMS-үүдийг CRM-д бүртгэх олноор SMS илгээх боломжтой.

HubSpot API

HubSpot API ашиглан кодоор холбох боломжийг харин онлайн шоп, үндсэн системүүд, ERP программуудыг холбоход ашигладаг. Бид Make шийдлийг ашиглан API байгаа бүхий л программуудтай кодгүй интеграц хийх төдийгүй хэрэглэгчийн өгөгдөл үүсгэн маркетинг, борлуулалтын автоматжуулалт хийдэг.

HubSpot CRM үнэхээр үнэгүй юу?

Үндсэн CRM шийдэл нь 1 сая хүртэл хэрэглэгчийн өгөгдөл оруулан, 5 хүртэл системийн хэрэглэгчид ашиглахад үнэгүй байдаг. Дээр дурдсан болон бусад олон боломжуудыг үнэгүй ашиглаад явах боломжтой. HubSpot ашигладаг манай харилцагчдын 90 гаруй хувь үнэгүй хувилбарыг нь үйл ажиллагаандаа ашигладаг. Практикт ихэнх байгууллагууд HubSpot программын үнэгүй боломжуудын хагасыг нь ч ашиглаж амжаагүй байдаг.

Мөн тухайн байгууллага хөгжиж дэвших, туршлага нөү-хау нэмэгдэхийн хэрээр маркетинг, борлуулалт, үйлчилгээний төлбөртэй хувилбаруудыг авч автоматжуулах, илүү боломжуудыг ашиглах зэргээр үр өгөөжөө нэмж болдог.

Үнэгүй хувилбарт байдаг тодорхой хязгаарлалтуудыг давах, Make ашиглан тун бага зардлаар автоматжуулах боломжтой байдаг. Үүнийг бид CRM нэвтрүүлэх үйлчилгээндээ тусгасан байдаг.

Амжилт хүсье.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.