fbpx
Skip links

Яагаад HubSpot CRM ашиглах хэрэгтэй вэ?

Яагаад HubSpot CRM ашиглах хэрэгтэй вэ?

Хуваалцах

2014 онд анх танилцуулснаас хойш тавхан жилд HubSpot CRM дэлхийн олон сая бизнесүүдийн өдөр тутмын ажилдаа хэрэглэдэг багаж хэрэгсэл нь болжээ.

Өнөөдрийн нийтлэлээр бизнесүүд үйл ажиллагаандаа HubSpot CRM системийг сонгох, ашиглах шалтгаануудаас танилцуулъя.

Харин CRM систем гэж юу вэ? нийтлэлээс CRM талаар илүү дэлгэрэнгүй танилцана уу.

Үүлэн технологийн үнэгүй шийдэл

Та өнөөдөр ч бүртгүүлээд бизнестээ хэрэглээд эхэлж болно. 1 сая контакт хүртэл үнэгүй ашиглаж болдог нь Монголын ихэнх бизнесийн хувьд хангалттай өндөр тоо байдаг. Манай харилцагчдын ихэнх нь үнэгүй хувилбарыг нь ашигладаг.

Зөвхөн ганцаараа бус маркетинг, борлуулалт, үйлчилгээний багийн гишүүдээ нэмж багаар ажиллана. Удирдлагууд үүрэг даалгавар өгөх, шалгах, гүйцэтгэлийн явцыг хянах хэрэглээнүүд бий.

Хэрхэн үүсгэх талаар Хэрхэн Hubspot Free CRM үүсгэн борлуулалтад ашиглах вэ? нийтлэлээс танилцаарай. Заавар видео ч бий.

Хэрэглэх, сурахад хялбар

Аливаа программ хангамж өдөр тутмын хэрэглээ л болохгүй бол хэчнээн сайн байгаад нэмэргүй. Ялангуяа CRM системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхэд хэцүү байдаг нь ихэнх тохиолдолд хүний хүчин зүйлстэй холбоотой.

Хүмүүс сошиал медиаг тун төвөггүй ашиглаад сурчихдаг. HubSpot CRM-д Фэйсбүүктэй төстэй функцүүд олон байдаг нь хэрэглэж сурахад хэрэг болдог. Зарим жишээ дурдвал:

      • Хэрэглэгчтэй үүссэн харилцааны түүхийг цаг хугацааны дарааллаар таймлайн хэлбэрээр хардаг.

      • Багийнхаа бусад гишүүдийг меншн хийснээр хэрэглэгчтэй хийсэн уулзалт, дуудлага, тэмдэглэл зэргийг анзааруулдаг.

      • Мөн коммент бичиж болно.

      • Пин хийснээр анзаарах шаардлагатай мэдээллийг онцолдог.

      • Анхаарч байх хэрэгтэй хэрэглэгч, хэлцэл зэргийг дагаснаар гарсан өөрчлөлтийг цаг тухай бүрт анзаардаг.

      • Inbox цонх мессенжерийн inbox цонхтой ижил төстэй.

    Одоо хэрэглэдэг программуудтайгаа холбон ашиглах боломжтой

    HubSpot бүх зүйлийг шийдэх зорилготой программ биш. Байгууллагын аль хэдийн ашигладаг төрөл бүрийн мэдээллийн систем, программтай холбож ашиглах боломж байдаг. Ялангуяа хэрэглэгчидтэй харилцаа үүсгэх сувгуудаа холбох нь чухал. Жишээ нь:

        • Вэб сайттай холбосноор форм бөглөхөд өгөгдөл CRM системд авах, вэбийн чат байршуулах,

        • Пэйж, сурталчилгаатай холбосноор Фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх,

        • Мессенжертэй холбосноор мессеж бичсэн хэрэглэгчдийг бүртгэх,

        • ManyChat зэрэг чатботын программуудтай холбосноор ботоос өгөгдөл авах, солилцох,

        • CallPro дуудлага зохицуулах программ тай холбосноор дуудлагын мэдээлэл бүртгэх,

        • Андройд гар утастай холбосноор борлуулалтын менежерүүдийн дуудлага, SMS-ээс мэдээлэл бүртгэх,

        • Gmail/Google WorkSpace, Outlook/Office 365 зэрэгтэй холбосноор и-мэйлийн харилцаа бүртгэх,

        • Google болон Office 365 хуанлитай холбосноор уулзалтаа удирдах,

        • Slack, Teams, Telegram, Google Chat зэрэг программуудтай холбосноор борлуулалтын менежерүүдэд сануулга өгөх, гэх мэт.

        •  зэрэг и-мэйл маркетингийн шийдлүүдтэй өгөгдлийн синхрончлол хийснээр CRM-д бүртгэгдсэн хэрэглэгчдэд и-мэйл олноор илгээх.

        • MessagePro гэх мэт SMS шийдлүүдтэй холбон мессеж илгээх,

        • Цахим худалдааны платформууд холбосноор онлайн шопт бүртгүүлсэн, худалдан авалт хийсэн хэрэглэгчидтэй үүсгэх харилцааг удирдах,

        • HubSpot платформ Make (хуучнаар Integromat), Zapier зэрэг интеграцын шийдлүүдтэй шууд холбогдож ажилладаг. Жишээ нь: CRM дээр тодорхой шалгуур хангасан хэрэглэгч үүслээ гэж бодъё. Make уг хэрэглэгчийн өгөгдлийг уншаад и-мэйл, SMS эсвэл мессенжерээр тодорхой мэдээлэл илгээж болох юм. Мөн HubSpot API ашиглан ямар ч мэдээллийн системтэй холбох боломж нээлттэй.

      Маркетингийн шинэ боломжууд

      CRM системийн өгөгдлийг борлуулалт, үйлчилгээ төдийгүй маркетинг, зар сурталчилгаанд үр дүнтэй ашиглах боломжтой. Маркетингийн автоматжуулалтын тэргүүлэх шийдлийнхээ хувьд HubSpot хэрэглэгчтэй үүссэн харилцаанд суурилан төрөл бүрийн маркетингийн идэвхжүүлэлтүүд хийж болно. Жишээ нь:

          • Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон атлаа худалдан авалт хийгээгүй хэрэглэгчдийн дахин чиглүүлэх кампанит ажил,

          • Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг атлаа тодорхой хугацаанд худалдан авалт хийгээгүй хэрэглэгчдийг дахин идэвхжүүлэх,

          • Тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг авсан хэрэглэгчдэд дараагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхжүүлэх, гэх мэт.

        ХОЛБООТОЙ: HubSpot CRM системийг маркетингдаа хэрхэн ашиглах вэ?

        Өдөр бүр өөрчлөгдөн хөгждөг, хэрэглэгчдээ хөгжүүлдэг

        Үүлэн технологийн нэгэн давуу тал байнгын өөрчлөлт хөгжилтөд оршиж байдаг явдал. Бизнес, зах зээл байнга л өөрчлөгдөж байдаг. Гэтэл олон байгууллагууд мэдээллийн системүүд хөгждөггүй тул тодорхой хугацааны дараа хоцрогдчихдог. Дараагийн хувилбар хөгжүүлэх, шилжүүлэх гэх мэт хөрөнгө зардал, цаг хугацаа, асуудал дагуулсан ажил хийдэг.

        Гэтэл HubSpot CRM өглөө орж ирэхэд шинэ зүйл чаддаг болчихсон бидэнд түүнийгээ зааж сургаж байдаг. Бид 2014 онд анх хэрэглэж байсан үеийнхтэй харьцуулбал энэ программ маань олон арав дахин илүү болж хөгжсөн. Бид ч тэр хэмжээгээр хамтдаа сурч хөгжсөн байдаг.

        HubSpot хэрэглэгчдийнхээ боловсролд хөгжил анхаарч блог, цахим ном, гарын авлага, темплэйт, үнэ төлбөргүй онлайн хичээл зэргийг санал болгодог.

        Монголын бизнесийн практикт нэвтэрсэн

        BZP дижитал агентлаг маань 2015 оноос хойш бид Монголынхоо олон арван байгууллагад HubSpot CRM нэвтрүүлэх үйлчилгээгээ хүргээд байна. Энэ хугацаанд бид амжилттай нэвтрүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурилуулалт, холболт интеграцчилал, автоматжуулалт, сургалт нэвтрүүлэлтийн туршлага, нөү-хау бий болгосон.

        Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

        Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцаарай.

        Амжилт хүсье.

        Холбоотой нийтлэл

        CRM гэж юу вэ?
        CRM
        User Avatar

        CRM систем гэж юу вэ?

        Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

        Дэлгэрэнгүй

        Үйлчилгээний үнийн санал авах

        Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
        Popform
        Үнийн санал авах үйлчилгээ
        Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.