fbpx
Skip links

9911 дугаартай хэрэглэгчийг фэйсбүүк дээр хэрхэн онилох вэ?

Хуваалцах

Фэйсбүүк тусгай зорилтот бүлэг буюу Custom audience үүсгэхдээ өөрийн хэрэглэгчийн утасны дугаарын жагсаалтыг оруулан үүсгэх боломж бий. Ер нь заавал 9911 дугаартай хүмүүст сурталчилгаагаа хүргэхдээ ч бас биш юм. Танай хэрэглэгчдийн утасны дугаарын мэдээлэл байгаа бол зөвхөн эдгээр хэрэглэгчиддээ тодорхой зар сурталчилгаа, контентыг Фэйсбүүкээр хүргэх боломжтой гэсэн үг.

Монголд хэрэглэгчдийн ойролцоогоор 50-70 хувь нь фэйсбүүкт утсаа бүртгүүлсэн байдаг бөгөөд танай жагсаалтыг тулган тааруулснаар зорилтот бүлэг үүсдэг. Үүссэн бүлэг рүү чиглүүлж бүүст буюу сурталчилгаа хийх боломжтой, харин энэ бүлэгт яг хэн хэн гэж хүн байгааг хэлэхгүй.

Зүгээр SMS зар явуулчихаж болж байхад Фэйсбүүкээр яах юм бэ?

Гар утасны дугаар руу SMS зар явуулдагтай төстэй хэдий ч дараах давуу талууд бий:

  • SMS дээр хэдхэн тэмдэгтэд баригдаж зараа явуулах бол Фэйсбүүк дээр текст, зураг, видео гээд маш олон янзын хэлбэрийг ашиглах боломжтой
  • Фэйсбүүк дээр илүү бага зардлаар хүргэж болно.
  • Фэйсбүүк дээр цааш нь нарийвчлан чиглүүлэх, жишээ нь ийм утасны дугаар мөртлөө тийм нас, хүйстэй, ийм сонирхолтой, ийм байршилд гэх мэтээр хослуулах боломж бий.

Яаж утасны дугаараар зорилтот бүлэг үүсгэх вэ?

Хэрэглэгчийн өгөгдөл байхгүй бол excel дээр эхний талбарт 97699110000, тэрний доод талын талбарт 97699110001 гэж бичээд хамтад нь сонгоод доош 10,000 талбар буюу 97699119999 дугаар хүртэл чирээд жагсаалт үүсгээд үзээрэй. Файлаа хадгалахдаа save as функцыг сонгоод csv форматыг сонгоно. 9911.csv холбоосыг дарж татаж авч болно.

https://business.facebook.com/adsmanager/audiences холбоосоор Audience хуудас руу ороод баруун дээд өнцгийн менюгээс Custom Audience сонголтыг хийнэ. Энэ төрлийн зорилтот бүлгийг зөвхөн фэйсбүүкийн бизнес данс болж байж л хийх боломжтой. 

Custom audience хэд хэдэн төрлөөр хийх боломжтойгоос Customer list буюу хэрэглэгчдийн жагсаалт цэсийг сонгоно. csv файлаа ачаалаад талбаруудыг харгалзуулаад ачаална.

Тодорхой хугацааны дараа (магадгүй 30 минут) боловсруулалт дуусч таны зорилтот бүлэг бэлэн боллоо гэсэн мэдээлэл ирнэ. Та Фэйсбүүк зар сурталчилгаа хийх үедээ хамгийн дээр байрлах Custom Audiences хэсгээс өөрийн зорилтот бүлгийг сонгож ашиглаарай.

Хэрхэн хийх зааврыг доорх видеогоос танилцана уу:

Автоматжуулах боломжтой юу?

Хэрэв танай байгууллага API бүхий CRM эсвэл хэрэглэгчдийн бусад мэдээллийн системтэй бол интеграц хийснээр сурталчилгааныхаа зорилтот бүлгийг автоматаар шинэчлээд байж болно. Энэ нь тодорхой давтамжаар excel бэлтгэх, ачаалах процессыг програмаар хийнэ гэсэн үг. Программ хөгжүүлэх хийхийн тулд Фэйсбүүкийн хөгжүүлэгч партнер эсвэл Verified business байх хэрэгтэй болдог.

Харин Make программ Custom audience руу тухайн утас эсвэл и-мэйл хаягтай хэрэглэгчийг автоматаар нэмэх модультай байдаг нь код бичилгүйгээр автоматжуулах боломжийг өгнө.

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Та дээрх зөвлөгөөний дагуу хийгээд үзээрэй. Гол нь хэрэглэгчийн өгөгдөлтэй болох хэрэгтэй. Үүний тулд танд CRM, дуудлагын төв зэрэг шийдлүүд хэрэгтэй болно. Манай агентлагийн CRM нэвтрүүлэх үйлчилгээний хүрээнд дээрх автоматжуулалтыг ажил хэрэг болгох, CallPro-той интеграц хийснээр байгууллагын дугаар руу залгасан хэрэглэгчдэд фэйсбүүк сурталчилгаагаа хүргэх боломжтой.

Андройд утсанд ирсэн болон хийсэн дуудлагуудыг ч холбох боломжтой.

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Бид танай хэрэгцээ шаардлагатай танилцсанаар маркетингийн автоматжуулалтын үйлчилгээний үнийн санал боловсруулан танилцуулах боломжтой. Та дараах формыг бөглөн үлдээгээрэй. Баярлалаа.

AUT price offer
Хувь хүн бол Хувь хүн гэж бичнэ үү.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
Batzorig Begzsuren

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон. Аливаа

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.