HubSpot Tracking Code байршуулах
Энэ кодыг байршуулснаар вэб сайт дээр бөглөсөн формын өгөгдлийн CRM системд автоматаар оруулах
Тохиргооны хуудасны Settings > Tracking & Analytics > Tracking Code хэсгээс кодыг хуулж авна.
Уг кодыг вэб сайтынхаа хуудас бүрийн <head> … </head> хэсэгт байршуулна. ######## оронд HubSpot portal ID байна.
<head>
...
<!-- Start of HubSpot Embed Code -->
<script type="text/javascript" id="hs-script-loader" async defer src="//js.hs-scripts.com/########.js"></script>
<!-- End of HubSpot Embed Code -->
...
</head>
Формд тавигдах техникийн шаардлагууд
Формыг HubSpot таних, хэрэглэгч бөглөж илгээх үед талбаруудын мэдээллийг уншихын тулд нь дараах шаардлагыг хангах хэрэгтэй.
- iframe ашиглахгүй.
- Хуудас анх ачаалагдах үед форм ачаалагдан шууд харагдаж байх. Жишээ нь товч дарахад поп-ап байдлаар гарч ирдэг биш байх.
- Статик HTML форм байх (form таг).
<form ... >
...
</form>
- И-мэйл талбарын төрөл заавал email, name аттрибут email байх хэрэгтэй.
<div>
<label for="email">И-мэйл:</label>
<input type="email" id="email" name="email" required>
</div>
- Нэр талбарын name аттрибут firstname, утас талбарын name аттрибут phone, байгууллага талбарын name аттрибут company, мессеж талбарын name аттрибут message байвал HubSpot CRM дээр харгалзсан талбарууд руу бичигдэнэ. Өөрөөр хэлбэл HubSpot property internal name нь name аттрибуттай таарах
<div>
<label for="firstname">Нэр:</label>
<input type="text" id="firstname" name="firstname" required>
</div>
<div>
<label for="email">И-мэйл:</label>
<input type="email" id="email" name="email" required>
</div>
<div>
<label for="phone">Утас:</label>
<input type="text" id="phone" name="phone" required>
</div>
<div>
<label for="company">Байгууллага:</label>
<input type="text" id="company" name="company" required>
</div>
<div>
<label for="message">Мэдээлэл:</label>
<textarea id="message" name="message" rows="5" placeholder="Энд бичнэ үү..."></textarea>
</div>
- Стандарт submit товч ашиглана.
<button type="submit">Илгээх</button>
WordPress вэб сайт дээр байршуулах
- Албан ёсны Plugin байгаа тул түүнийг ашиглахыг зөвлөж байна. Доорх холбоосоор эсвэл өөрийн сайтын Plugins хуудаснаас хайж нэмж болно.
Холбоос: https://www.hubspot.com/products/wordpress
HubSpot дээр Non-HubSpot форм идэвхжүүлэх
- Тохиргоо дотор Marketing > Forms > Non-HubSpot Forms цэсээр орж Collect data from website forms сонголтыг идэвхжүүлнэ.
- Сонордуулга авах бол и-мэйл оруулж болно.