fbpx
Skip links

TikTok for Business гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ?

Tik tok

Хуваалцах

Энэ удаагийнхаа нийтлэлээр сүүлийн үед залуусын дунд тренд болж буй нэгэн сошиал платформыг онцлон бичихээр шийдлээ. TikTok-г та бүхэн аль хэдийнээ мэддэг болсон биз ээ. Харин өөрийн бизнэс-дээ хэрхэн ашиглах, маркетингийн төлөвлөгөөндөө хэрхэн тусгах талаар бяцхан мэдээлэл хүргэж байна. Юуны түрүүнд TikTok-н товч танилцуулгыг хүргэе.

2014 онд бүтээгдсэн Musical.ly нь music sharing app буюу хөгжмийн хуваалцах аппликэйшн байсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийн богино хэмжээний видеог өөр өөр хөгжмийн хэсгүүдэд урвуулан оруулах боломжтой платформ байв. Энэхүү платформ нь хоёр жилийн турш хамгийн их татагдсан 100 программын тоонд багтсан бөгөөд хэрэглэгчид өдөрт л ойролцоогоор 13 сая видео байршуулдаг байжээ. 2018 онд Musical.ly-ийг Хятадын Bytedance худалдаж авсан бөгөөд тус компани нь шинэ платформ болох “TikTok”-той нэгдсэн ажээ. TikTok нь Musical.ly-тэй адил хэрэглэгчдийн дунд трэнд болж буй хөгжмийн аянд бүжиглэсэн богино хэмжээний видеогоо хуваалцдаг нэгэн төрлийн сошиал суваг болсон юм. Богино хэмжээний хошин шог, өөрсдийн бичлэгтээ ая дэвсэх, өнгө хувиргах болон бусад эффектүүдийг нэмснээр маш сонирхолтой богино бичлэгүүдийг бүтээж олон төрлийн видеонуудыг байршуулж болохоор өргөжсөн. Instagram-аас гоо сайхан, гоё ганган зүйлсийг олж хардаг бол Tik Tok-оос илүү сэтгэл хөдлөл, хөгжилтэй, крейтив байдлыг харах боломжтой. Уг 2 платформ нэгдсэний дараа TikTok-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо бараг 800% -иар өссөн үзүүлэлт байдаг. Шалтгаан нь шинэ содон байдал, хөгжилтэй функцүүд, хэрэглэгчдийн бодит оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлсөн. Маркетерууд хэрэглэгчийн идэвхтэй үйл ажиллагаа нь зах зээл дээр зар сурталчилгааны боломж маш өндөр байгааг олж харсан юм. TikTok бүтээгчид мөн адил үүнийг ухамсарлаж, саяхан TikTok for Business хэмээх шинэ платформыг нээсэн.

TikTok for Business гэж юу вэ?

TikTok for Business гэдэг нь бизнэс эрхлэгчид TikTok дээр зар сурталчилгаа хийх, бүх зүйлийг нэг дор ашиглах боломжтой хэрэгсэл юм. Тус платформ нь өөрсдийн стратеги боловсруулахын оронд зар сурталчилгаа үүсгэх, төсөв бүрдүүлэх, зорилтот хэрэглэгчдэд хүрэх, компант ажлын өгөгдөлд дүн шинжилгээ хийх зэрэг бүхий л үйл явцыг хянах боломжтой. Энэхүү платформын зорилго нь бизнес эрхлэгчдэд аппликейшныг цахим сургалтын үйлчилгээгээр дамжуулан хэрхэн ашиглахыг зааж, Ads Manager платформ дээр сурталчилгаа хийх, удирдан чиглүүлэх замаар тэдний бүтээлч талыг нээхэд нь туслах явдал юм.

TikTok For Business дээрх маркетингийн сонголтууд:

TikTok дээр бизнес эрхлэгчид ашиглаж болох цорын ганц маркетингийн хэлбэр бол видео сурталчилгаа юм. TikTok For Business Ads Manager платформ нь эдгээр сурталчилгааг бий болгоход маркетеруудад тусалдаг бөгөөд таван өөр форматыг сонгох боломжтой. Үүнд:

1. TopView ads:

TikTok дээрх TopView ads нь хэрэглэгч өдөрт апп-аа нээсний дараа гарч ирдэг видеонуудыг хэлнэ. Halloween үеэр M&M чихэр үйлдвэрлэгч компанийн хийсэн TopView сурталчилгааны жишээг харж болно. TopView ads нь 60 секундийн хугацаатай байж болох бөгөөд энэ нь TikTok видеонуудын ердийн хугацаанаас урт байдаг. Ийм учраас удаан хугацааны анхаарал шаарддаг бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах гэж буй бизнес эрхлэгчдэд илүү тохиромжтой.

2. In-Feed ads:

In-Feed ads нь хэрэглэгчийн хуудсанд гарч буй видеонууд бөгөөд хэрэглэгчид программаа нээхэд харагдах болно. TikTok алгоритм нь хэрэглэгчийн аппликейшны үйл ажиллагаанд тулгуурлан сонирхсон видеонуудыг санал болгодог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн сурталчилгаа нь Instagram хуудсанд гарч буй зар сурталчилгаатай төстэй юм. Жишээ зургаар хоол хүргэлтийн үйлчилгээ болох GrubHub-ийн бүтээсэн In-Feed ads-г харж болно. In-Feed ads нь маркетеруудын хувьд маш том боломж байдаг. Учир нь уг сурталчилгааг ашиглан шууд борлуулалт хийж болдгоороо онцлогтой юм.

3. Branded Hashtag:

Branded Hashtag нь бизнес эрхлэгчид TikTokers-ийг өөрсдийн сонгосон брэндтэй холбоотой hashtag-г ашиглан брэнд сурталчилгаа хийдэг гэж ойлгож болно. Энэхүү зар сурталчилгааны форматыг ашигладаг бизнес эрхлэгчид hashtag-д онцгой эрхээр нэвтрэх эрхтэй байдаг бөгөөд энэ нь бусад сошиал сувагт байдаггүй. Үнийн хувьд маш өндөр өртөгтэй байдаг бөгөөд, дундаж зардал нь зургаан өдрийн турш $150,000 орчим болдог. Үнэхээр үнэтэй байгаа биз?

Жишээлбэл, танай компани “Blue shirt” нэртэй шинэ спорт цамц гаргаад, нээлтээ хийгээд удаагүй байгаа гэж бодьё л доо! Тэгвэл та #InMyBlueShirt нэртэй брэнд hashtag үүсгэж болох бөгөөд, TikTok хэрэглэгчид танай брэндийн цамцыг ашиглан биеийн тамирын дасгал хийж байгаа бичлэгээ байршуулах юм.

Женнифер Лопес “Па Ти” хэмээх дуугаа сурталчлахын тулд Branded Hashtag функцийг ашигласан. Hashtag-аа #PaTiChallenge гэж нэрлэсэн бөгөөд дуучин бүсгүй бүжиглэж буй бичлэгээ байрлуулж, TikTok-ийн бусад хэрэглэгчдийг түүний бүжгийг давтаж сорилтод оролцохыг уриалсан байна. #PaTiChallenge hashtag нь 2.4 тэрбум хандалт авч чадсан юм. Hashtag Challenges-ийг TikTok’s Discover хуудсан дээр байрлуулж, хэрэглэгчид шинэ тренд болж буй hashtag-уудыг үзэх боломжтой.

4. Brand Takeovers:

Brand Takeovers бол TopView, In-Feed, Branded Hashtag-ийг нэг дор багтаасан зар сурталчилгааны формат юм. Эдгээр нь видео, gif эсвэл зурган постер байж болно. Үнийн хувьд эхэлж буй өртөг нь өдөрт ойролцоогоор $50,000 орчим байдаг. Жишээ нь, хувцас загварын компани болох “GUESS” нь denim жинсэн өмдний сурталчилгааг хийхийн тулд TikTok дээр Brand Takeover сурталчилгааг явуулж байсан. Зургаан өдрийн турш тэдний TikTok 12 мянга гаруй шинэ дагагчтай болж, нийт оролцооны түвшинг 14.3%-иар бүрдүүлж чадсан.

5. Branded Effects:

Branded Effects зар сурталчилгаа нь 2D, 3D эсвэл AR ашиглан таны бүтээгдэхүүний зургийг TikTok видеонууд дээрээ байршуулж болдог. Брэндүүд ихэвчлэн бүтээгдэхүүний стикер хийхэд ашигладаг бөгөөд TikTokers-ууд видеогоо бүтээхэд filter ашиглаж байршуулдаг байна. Эдгээр filter болон стикерүүд нь ихэвчлэн брэндийн мэдлэгийг нэмэгдүүлдэг давуу талтай. Жишээ нь, алдарт “PUMA” компани шинэ хөл бөмбөгийн гутал сурталчлахдаа Branded Effects функцийг ашигласан. Тэд 3D стикерийг ашиглан хэрэглэгчдэд хөл бөмбөгийг виртуал бодит байдлаар тоглохыг уриалсан. Харин хэрэглэгчид 100,000 гаруй видео бичлэгийг hashtag-тай хослуулж байршуулсан юм.

Бизнес эрхлэгчид TikTok дээр сурталчилгаа хийснээр амжилтад хүрсэн нь илт харагдаж байна.

Жишээлбэл, Dunkin’, мөн Dunkin’ Donuts гэгддэг Америкийн кофены компани нь TikTok-ийн зар сурталчилгааны чадварыг ашиглаж, алдарт нөлөө бүхий Charli D’amelio-той хамтран ажилласан. D’amelio дөнгөж 16 настай байхдаа TikTok дээр 7 сая гаруй дагагчтай байсан. Түүний платформ нь голчлон бүжгийн видеонууд дээр төвлөрч байсан бол тэрбээр Dunkin’-тэй хамтарч ажиллахаа TikTok дээр зарлаж, хоёр сар хүрэхгүй хугацаанд түүний видео 59 сая гаруй үзэлттэй болж чадсан. Dunkin’-ний борлуулалт ч мөн адил 45%-иар өссөн гэдгээ мэдэгдсэн юм. Өдгөө Charli D’amelio TikTok” сүлжээний анхны 100 сая дагагчтай хэрэглэгч болж чаджээ. Түүний 100 сая дагагчтай болсон хугацаа нь бусад сошиал сүлжээний дээд амжилтыг эвдсэн байна. Тухайлбал, “YouTube” сүлжээ 14 жилийн дараа анхны 100 сая дагагчтай сувагтай болж байсан бол D’amelio-н хувьд 2019 оны тавдугаар сард анх “TikTok” сүлжээнд нэгдэж байжээ.

TikTok-н талаар зарим статистик судалгаа:

  • Одоогоор 500 сая идэвхтэй хэрэглэгчидтэй
  • App store болон Google play-с нийт 2 тэрбум таталт хийгдсэн ч 800 сая хэрэглэгчтэйгээрээ сошиал нетворкуудын 9-т жагсаж байна.
  • 2019 онд TikTok нь 33 сая буюу хамгийн их таталттай апп болж чадсан
  • TikTok хэрэглэгчид өдөрт дунджаар 52 минутыг тус апп-г ашиглан өнгөрөөдөг
  • Насанд хүрэгчдийн TikTok хэрэглээ өнгөрсөн онд 5.5 дахин өссөн.
  • TikTok хэрэглэгчдийн 16–24 насныхан 41%-ийг, 30-аас доош насныхан 66%-ийг эзэлж байгаа нь (Gen Z) үеийнхэн илүүтэйгээр хэрэглэж байна. Хэрэв таны зорилтот хэрэглэгч уг платформд багтаж байвал туршаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.
  • Бусад сошиал платформуудтай харьцуулахад таны хэдэн дагагчтай байхаас илүү ямар контент оруулж байгаа нь чухал байдаг.
  • Хэрвээ та TikTok дээр байр сууриа олж чадвал шинэ үеийнхэнд нөлөөлж болох хамгийн тохиромжтой платформ болж чадна.

Харин Монголд TikTok-ийг маркетерууд өөрийн бизнэсдээ хэрхэн ашиглах боломжтой вэ?

1. Өөрсдийн сувгийг үүсгэн, тохирсон контент бүтээж, хөтлөх:

Сошиал суваг бүр өөр өөрийн гэсэн өнгө аяс, хэрэглэгчийн бүлэг, онцлог давуу талтай тул тохирсон контентыг бүтээж, идэвхитэй хөтлөх нь зүйтэй.

2. Influencer-үүдтэй хамтран ажиллах:

Монголд харьцангуй нөлөөлөгчдийг ашиглан өөрийн маркетингийн стратеги төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжиж яваа нь сайшаалтай. TikTok-г GEN Z үеийнхэн ихээр ашигладаг тул тэдгээрт хамгийн ихээр нөлөөлж чадах тохирсон influencer-үүдийг ашиглаж чадсанаар та өөрийн брендээ Tik Tok-д илүү амархан байршуулж чадах юм3. Hashtag (хаштаг)-г ашиглах:

Hashtag ашигласнаар та бүтээгдэхүүн үйлчилгээ болон брэндээ хэрэглэгчдэд таниулах, хүлээлт үүсгэх, өөрсдийн ялгааг бусдад хүргэх мөн борлуулалт руу чиглүүлэх гэх мэт олон давуу талуудтай. Жишээ нь Монголд “Голомт банк” #SocialPay, #SoEasy, Маамуу бренд #СоёлоорГоёно, “АПУ ХК” #CoolWaysOpenSeruunChallenge, “Юнител ХХК” #ШидэтНогоон, зэрэг Tik Tok дээр hashtag давлагаануудыг явуулсан байдаг. Та ч мөн адил туршаад үзэхийг зөвлөж байна.

Дашрамд хэлэхэд контент бүтээхдээ аль болох гол санаагаа шууд илэрхийлж, хошин шогийн мэдрэмжтэй, бүтээлчээр сэтгэхийг хичээгээрэй. Мөн TikTok-г маркетингдаа ашиглах үндсэн гол зорилго нь хэрэглэгчдийнхээ дунд CHALLENGE зарлаж тэдгээрийн дунд давлагаа үүсгэх явдал юм. Ингэснээр хэрэглэгчдийг хүчээр биш өөрсдийн хүсэл сонирхлоор нь давлагаанд нэгдэхийг уриалж буй хөшүүрэг болох юм.

Бэлтгэсэн нийтлэл танд бага ч болтугай тус болсон гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!  

МАРКЕТИНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.