fbpx
Skip links

Борлуулалтаа нэмэгдүүлэх арга боломжууд – 3

Борлуулалтаа нэмэгдүүлэх арга боломжууд

Хуваалцах

Борлуулалт бол байгууллагын оршин тогтнох үндэс бөгөөд амжилтын хэмжүүр гэхэд хилсдэхгүй. Ковид 19 цар тахлын үед дижитал шийдэлд шилжиж чадсан бизнесүүд үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, онлайнаар борлуулалтаа нэмэгдүүлж байна.

Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд борлуулалтаа нэмэгдүүлэх арга боломжуудыг таны бизнест хэрэгтэй программууд дээр суурилсан автоматжуулалтын кэйсээр жишээ аван тайлбарлая.

Фэйсбүүк сурталчилгааны оновчлол

Маркетингийн өгөөжөө нэмэгдүүлэх сонирхолтой хүн бүрийн амны уншлага болсон нэг үг бий. Тэр бол “БҮҮСТ”. Фэйсбүүкийн төлбөртэй сурталчилгаанд их мөнгө үрж, Монголын бүх хүнд бизнесээ таниулах гэж яарах хэрэггүй. Юун түрүүнд өмнөх борлуулалтын датандаа анализ хийж, зах зээлээ судалж, зорилтот хэрэглэгчээ зөв тодорхойлох хэрэгтэй.

Байт харвааны тамирчид сумаа хэзээд бай руугаа чиглүүлж тавьдаг. Хаа хамаагүй чиглэлд эсвэл дарааллуулсан олон сумаар харвадаггүй. Мөн байны төвд онохын тулд дэлхийн татах хүч, агаарын эсэргүүцэл, салхины чиглэл, хурд гэх мэт бүхий л хүчин зүйлийг тооцоолсны үндсэн дээр сумны өнцгийг тохируулдаг.

Маркетингийн оновчлол үүнтэй л ижил. Зорилтот бүлгийнхээ онлцогийг тодорхойлон чиглүүлэх, өмнөх маркетинг, борлуулалтын датаг ашиглах нь бага зардлаар оновчтой сурталчилгаа хийх боломжийг олгоно.

Фэйсбүүкийн сурталчилгаанаас борлуулалтын сэжим үүсгэх

Фэйсбүүкээр төлбөртэй сурталчилгаа явуулах үед байгууллагуудад түгээмэл тулгардаг нэг асуудал бий. Богино хугацаанд маш олон хэрэглэгч комментоор болон мессенжерээр ханддаг. Таны сурталчилгааг харсан зорилтот хэрэглэгчийн дараагийн алхам бол шууд худалдан авалт хийх, эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар холбогдох. Харин энэ үед түргэн шуурхай мэдээлэл өгч дараагийн алхамд хөтлөх нь таны том даалгавруудын нэг.

Постны доор бичсэн сэтгэгдэл, мессенжерээр асуусан асуулт бүрт богино хугацаанд хариу өгөхийн тулд танд чатбот хэрэгтэй. Тухайлбал ManyChat мессенжерийн чатботыг нэвтрүүлсэн байгууллагууд хэрэглэгч постны доор сэтгэгдэл үлдээх үед автоматаар Like дарах, хариу сэтгэгдэл үлдээх, мессенжерээр мэдээлэл илгээх боломжтой.

Нэг зэрэг хэдэн ч хэрэглэгч хандсан бай сонирхсон бүтээгдэхүүнийх нь мэдээллийг тэр дариу илгээж, худалдан авалтын шатанд хөтлөх ажлыг чатботтой бол төвөггүй зохицуулах боломжтой.

Фэйсбүүк пэйжийн постын комментод автоматаар хариу өгөх

Утасны дуудлагаа бүртгэх

Борлуулалтын утсанд ирсэн дуудлагууд голдуу харилцагчид эсвэл боломжит худалдан авагчдынх байдаг. Өнөөдөр мэдээлэл авах төдийгөөр өнгөрч болох ч маргааш, дараа сар, ирэх намар эсвэл хойтон жил худалдан авалт хийх магадлалтай. Иймд ирж буй дуудлага бүрээс өгөгдөл үүсгэх, бүртгэх, алдсан дуудлагын араас эргэж холбогдох, дуудлагын өгөгдөлд суурилан маркетингийн идэвхжүүлэлт хийж байх нь үр дүнтэй, борлуулалтад эергээр нөлөөлдөг.

Дуудлага, дугаарын өгөгдлийн бүртгэлийг автоматжуулах хэд хэдэн боломж бий. Суурин дугаар дээрээ CallPro шийдлийг ашигладаг бол CRM системтэйгээ холбох хэрэгтэй. Гар утсаар дуудлага авдаг бол Make (хуучнаар Integromat) апп суулган дугаар, дуудлагын түүх, SMS өгөгдлүүд бүртгжх боломжтой.

Чатботоор захиалга авах

Сурталчилгаанаас орж ирсэн хэрэглэгч хангалттай мэдээлэл авсны дараа худалдан авалт хийх сэдэл төрөх тул захиалгын хэсгийг зайлшгүй холбож өгөх хэрэгтэй. Захиалах товч дарсан хэрэглэгчээс эргэж холбогдох утасны дугаар, хүргэлт хийлгэх хаяг, бүтээгдэхүүний тоо ширхэг зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг чатботоор авна.

Авсан мэдээллээ SMS, и-мэйл, Slack гэх мэт сувгаар борлуулалтын ажилтанд мэдэгдэл болгон сонирдуулна. Танай байгууллага борлуулалтаа ямар систем дээр бүртгэдгээс хамааран тухайн системд мэдээллийг илгээх боломжтой.

Жишээ нь мессенжерээр борлуулалтын сэжим үүсэх үед HubSpot CRM-д бүртгэл үүсгэж болно. Олон байгууллага Excel дээр бүртгэлээ хөтөлтөг учираас ManyChat-аас Google sheet рүү мэдээлэл дамжуулах шийдлийг ашиглах боломжтой. Доорх зурагт Make ашиглан автоматжуулсан жишээг харууллаа.

Холбоотой нийтлэл: Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

Онлайн захиалга, хүргэлт

Онлайнаар захиалга ирэх үед хүргэлтийн мэдээллийг захиалга хариуцсан ажилтанд автоматаар илгээх мөн Hubspot CRM ашигладаг бол даалгавар үүсгэх боломжтой. Хүргэлт амжилттай болох мөчид чатботоор дамжуулан хэрэглэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч үйлчилгээний чанараа сайжруулаарай.

Дээрх борлуулалтын процесст борлуулалтын ажилтны оролцоо бага байгааг уншигч та анзаарсан байх. Байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ харилцан ялгаатай тул борлуулалтын процесс ч харилцан адилгүй явагдана.

Дижитал маркетингийн автоматжуулалтын шийдлийг нэвтрүүлснээр тодорхой хэмжээнд хүний оролцоо байх ч цаг хугацаа, урсгал зардлаа хэмнэх ба үр дүнг нь хэмжих боломжтой маркетингийн идэвхжүүлэлт хийх, борлуулалтаа огцом өсгөх боломжтой байдаг. Хэрэглэгчид дижитал ертөнцөд байна. Харин таны бизнес хаана байгаа вэ?

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Хэрэв танай байгууллага борлуулалтын үйл ажиллагаандаа CRM систем анхлан нэвтрүүлэхээр төлөвлөж буй бол манай CRM нэвтрүүлэх үйлчилгээтэй танилцаарай.

Амжилт хүсье.

Холбоотой нийтлэл

CRM гэж юу вэ?
CRM
User Avatar

CRM систем гэж юу вэ?

Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM систем) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон.

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.