Skip links

Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

Хуваалцах

Өмнөх нийтлэлүүдээр бид та бүхэндээ чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай болон мессенжерийн чатботын сонирхолтой боломжуудын талаар хуваалцаж байсан билээ. Харин энэхүү нийтлэлээр чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинжийг хүргэж байна.

Хэрэв чатботыг энгийн нэг автомат хариулагч өнцгөөс анзаарсан бол тус нийтлэлийг уншсанаар хэрхэн илүү ухаалаг болгох талаар багагүй ойлголттой болно.

Харилцааны урсгалыг зөв чиглүүлдэг

Хэрэглэгч дийлэнхдээ яаралтай, товч тодорхой мэдээлэл авах зорилгоор мессенжер сувагт холбогддог. Чатботын харуулж буй мэдээлэл, сонголтууд ойлгомжгүй, дараагийн алхам тодорхойгүй тохиолдолд хэрэглэгч төөрч будилан, залхаж бухимдах эсвэл шууд хүнтэй харилцахыг хүсдэг.

Харилцааны урсгалыг хэдий чинээ зөв чиглүүлнэ тэр хэрээр хүний оролцоо багасаж, чатботын үр өгөөж нэмэгддэг.

Хэрэглэгчийн өгөгдлийг авч хадгалдаг

Хэрэглэгчтэй үүсгэсэн харилцааны түүх инбокст л бичигдэн үлддэг бол тухайн бот энгийн автомат хариулагч л гэсэн үг. Ухаалаг чатбот хэрэглэгчээс шаардлагатай мэдээллийг авч өөрийн талбартаа хадгалдаг.

Утас, и-мэйл, сонирхсон болон захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл гэх мэт борлуулалт, маркетинг, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглах боломжтой өгөгдлүүдийг хадгалдаг байх нь чатботын гол давуу талуудын нэг.

Хэрэглэгчээ таньдаг

Ухаалаг чатботын хувьд хэрэглэгчийн үлдээсэн мэдээлэл, сонгосон сонголт, асуултуудад үндэслэн дараагийн алхмыг зөв чиглүүлдэг. Хамгийн энгийндээ өмнө нь утасны дугаараа үлдээсэн хэрэглэгчээс дахин утасны дугаарыг нь асуудаггүй, хүргэлтийн хаягийг нь бүртгэж авсан бол дараагийн удаад шинээр биш баталгаажуулах үүднээс асуудаг байхыг ойлгож болно.

Олон сувгаас хандалт үүсгэдэг

Чатбот хэрэглэгчтэй холбогдох бүхий л сувагт байршиж чаддаг байх нь түүний давуул талыг улам тодотгодог. Хэрэглэгчид мессенжер сувгийг түлхүү ашиглах сонирхолтой байдаг тул бусад сувгаас мессенжерт чиглүүлсэн холбоосуудыг ашигладаг байх хэрэгтэй. Тухайлбал ухаалаг чатбот фэйсбүүк постны коммент дээр хариу бичиж, лайк дарж, тухайн комментыг таньж тохирох хариултыг мессенжерээр илгээж чаддаг. Вэб сайтын аль ч хэсэгт товч, линк, цонх хэлбэрээр байршиж харилцаа үүсгэж чаддаг. Цахим болон цаасан танилцуулга материал дээр QR код хэлбэрээр холбоос үүсгэж чаддаг.

Бусад системтэй интеграц хийгддэг

Чатбот бусад системүүдтэй холбогдож ажилласнаар хэрэглэгчийг илүү таних, өргөн хүрээнд ажиллах боломжтой болдог. Хамгийн энгийнээр бол хэрэглэгч өөрийн захиалгын түүхийг харахыг хүсвэл захиалгын системд холбогдож шаардлагатай мэдээллийг хэрэглэгчид өгөх, тухайн хэрэглэгчийг шинэ эсвэл хуучин хэрэглэгч эсэхийг CRM системээс хайж таних зэрэг юм. Хэрэглэгчийн чатбот дээр хийсэн үйлдлээс хамаарч холбоотой системүүд дээр автомат үйлдлүүд хийгддэг байснаар үйл ажиллагааны зардал, цаг хугацаа хэмнэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бүрдүүлнэ.

Хэрхэн ухаалаг чатботтой болох вэ?

Чатбот танай байгууллагын маркетинг, борлуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулдаг чухал ажилтнуудын нэг болохын тулд дээрх 5 шинжийг зайлшгүй агуулж байх хэрэгтэй. Хэрэв танай байгууллага чатботоо илүү ухаалаг болгох хүсэлтэй бол, эсвэл чатботтой болохоор төлөвлөж байгаа бол манай чатбот хөгжүүлэх үйлчилгээтэй танилцаарай. Амжилт хүсье.

Холбоотой нийтлэл

Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж
Маркетингийн блог
Batzorig Begzsuren

Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж

Өмнөх нийтлэлүүдээр бид та бүхэндээ чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай болон мессенжерийн чатботын сонирхолтой боломжуудын талаар хуваалцаж байсан билээ. Харин энэхүү нийтлэлээр чатбот

Дэлгэрэнгүй
Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?
Автоматжуулалт
Batzorig Begzsuren

Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?

Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй. Үүнтэй зэрэгцэн эдгээр системүүдийг харилцан

Дэлгэрэнгүй

Үйлчилгээний үнийн санал авах

Та манай үйлчилгээний үнийн санал авах хүсэлтэй бол өөрийн нэр, утас, и-мэйл хаягаа үлдээгээрэй бид тантай холбогдож уулзалт товлоё.
Popform
Үнийн санал авах үйлчилгээ
Нэг ба түүнээс дээш сонголт хийх боломжтой.