Хүч хөдөлмөр зарцуулан хийсэн контентыг тань фэйсбүүк зогсоож эсвэл бүүр сурталчилгаа хийх эрхийг тань хязгаарлаад байна уу? Тэгвэл та дараах нийтлэлээс сурталчилгаа ямар үе шатыг дамждаг болон зарим сурталчилгааг явуулахаас татгалзсан тохиолдолд юу хийх хэрэгтэй тухай мэдээлэл авах болно.
Сурталчилгааг шалгах процесс:
Хэрэв та фэйсбүүкийг өөрийн маркетингийн сувгаа гэж харан үйл ажиллагаагаа явуулахаар шийдсэн л бол тухайн платформын журам стандарт, бодлогыг зөрчихгүй байх хэрэгтэй.
Сурталчилгаанд 3 үе шаттай процесс явагддаг.
- Сурталчилгааг идэвхжүүлэх /Publish/
- Хянагдах процесс /in review/
- Зөвшөөрсөн эсвэл татгалзсан /Approved эсвэл Denied/

Бүх шинээр хийгдэж буй төлбөртэй сурталчилгаа энэхүү 3 процессоор дамжина. Мөн өмнө нь идэвхжүүлж байсан сурталчилгаагаа дахин засварлах буюу зураг, тайлбар текст, линк, видеог солих эсвэл чиглүүлсэн зорилтот бүлэгтээ өөрчлөлт оруулах бүрд энэхүү хянагдах процесс дахин хийгддэг.
Таны сурталчилгааг зөвшөөрсөн эсвэл татгалзсан эсэхээс үл хамаарч танд заавал имэйлээр болон notification өгч мэддэгддэг. Хэрэв тухай зар идэвжсэн бол Ads manager дээрээс үр дүнгээ харж, хянаж байх хэрэгтэй.
Гэхдээ зарим тохиолдолд тухайн сурталчилгааг зөвшөөрсөн ч гэсэн тодорхой хугацааны дараа татгалзлаа гэсэн хариу ирдэг. Эсвэл огт зөрчилгүй сурталчилгааг ч татгалзах тохиолдол багагүй гардаг. Энэ нь ямар шалтгаантай вэ гэвэл…Эхний ээлжид таны сурталчилгааг автомат алгоримт уншиж анхан шатны хяналтыг хийдэг. Харин бүх зөвшөөрөгдсөн болон татгалзсан сурталчилгаанд дахин хяналт хийх зорилго бүхий фэйсбүүкийн тусламж хяналтын баг хойно нь ажилладаг. Иймээс таны сурталчилгааг эхэндээ зөвшөөрсөн ч дараа нь татгалзсан хариу авсан бол тухайн хяналтын багийн гишүүд зөрчилтэй сурталчилгаа гэж үзсэнтэй холбоотой.
Хяналтын процесс ямар хугацаа зарцуулдаг вэ?
Фэйсбүүк сурталчилгааг 24 цагийн дотор хянана гэдэг ч цөөн хэдэн тохиолдолд хэдэн өдөр зарцуулах тохиолдол гардаг. Энэхүү хяналтын хугацаанд өөрчлөлт оруулах эсвэл хурдлуулах гэсэн функц байдаггүй.
Туршлагаас харахад:
- Даваагаас баасан гарагийн хооронд 8:00-20:00 цагийн хооронд хийгдсэн сурталчилгаанд зөрчил үүссэн бол хариу мэдээлэл илүү хурдан хянагдаж ирдэг.
- Тогтмол идэвхтэй сурталчилгаа хийгддэг аккаунт илүү хурдан хянагддаг.
- Фэйсбүүк сурталчилгааны дүрмийг баримтлах хэрэгтэй. Өмнө нь хэд хэдэн удаа асуудал үүссэн бол хянагдах хугацаа илүү удаан байх талтай байдаг.
- Улирлын шинжтэй, баяр ёслолтой холбоотой зарим тохиолдолд сурталчилгаа ихээр хийгддэг. Тэрхүү сурталчилгааны урсгал ихтэй үед хийгдсэн сурталчилгаанууд удаан хянагдах эрсдэлтэй байдаг. Иймээс улирлын шинжтэй мэдээллийг бүүст хийх гэж байгаа бол цагийг нь тулгаж биш аль болон өмнө нь мэдээллээ бэлтгэн сурталчилгаа хийх нь зохимжтой.
Хянагдах процесс дээр хүлээгдсээр байвал яах вэ?
Хэрэв таны хийсэн сурталчилгаа 24 цагаас хэтэрсэн ч хянагдаж хариу нь ирэхгүй байсаар байвал танд 2 сонголт байна.
- Дахин хяналт хийлгэх хүсэлт илгээх – Submit form
- Фэйсбүүкийн тусламжийн төв буюу “Facebook Business Help Center” дамжуулан холбогдох асуудлаас сонгон Support-тай чатлан асуудлаа хэлэлцүүлж болно. Support-тай холбогдож чадсан бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэрээр дээд тал нь 3 минут л таныг хүлээх бөгөөд холбогдсон л бол гол тулгарч буй асуудлаа хэлж шийдэл олох хэрэгтэй.
Хэрвээ таны сурталчилгаанд ямар нэгэн асуудалгүй бол 1-р сонголт тохиромжтой. Харин хянагдсаны дараа татгалзсан хариу ирсэн тохиолдолд 2-р сонголт илүү тохиромжтой. Та аль ч тохиолдолд сурталчилгааны дүрмийг зөрчөөгүй байх хэрэгтэй. Зөрчилтэй сурталчилгаа гэж юу хэлдэг тухай ЭНД ДАРЖ уншаарай.

Хэрэв сурталчилгааг явуулахаас татгалзвал яах вэ?
Хэрэв таны сурталчилгааг явуулахаас татгалзсан бол Facebook Account Quality-д ямар дүрэм зөрчилтэй гэж үзсэн тухай мэдээлэл байрладаг. Хэрэв та удаа дараа зөрчилтэй сурталчилгааг явуулах оролдлого хийвэл:
- Тухайн хувь хэрэглэгчийн хаягийг хаах
- Холбогдолтой сурталчилгааны аккаунт болон бизнес аккаунтыг идэвхгүй болгох
- Сошиал хуудасны үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ ч авагдах эрсдэлтэй байдгийг анхаарах хэрэгтэй.
Иймээс таны сурталчилгааг зөрчилтэй гэж үзвэл дараах арга хэмжээнүүдийг авч болох бөгөөд хэрхэвч асуудлыг шийдэхгүй орхигдуулж болохгүй.
- Сурталчилгаагаа засах – Фэйбүүкийн дүрэмд нийцэхгүй зөрчилтэй гэж үзсэн хэсгийг засварлах. Энэ бол хамгийн хурдан арга бөгөөд засвар хийсний дараа дахин хянах хэсэг рүү шилждэг.
- Appeal буюу давж заалдах – Хэрэв та сурталчилгаагаа хянаж үзээд зөрчилгүй гэж үзвэл Appeal товчийг даран дахин шалгах хүсэлтийг илгээж болно. Ингэсэн тохиолдолд сурталчилгааг хянах үйл явцыг хүн шалгадаг.

- Сурталчилгаагаа Duplicate хийх буюу хувилж дахин оролдох – Зөрчилтэй гэж хаагдсан сурталчилгаагаа хувилж дахин шинэ сурталчилгааны хяналтаар оруулах. Зарим тохиолдолд дахин оролдоход сурталчилгааг хянагч нь өөр хүнд шилжин зөвшөөрөгдөх тохиолдол гардаг. Гэхдээ дахин зөрчилтэй гэж үзвэл та сурталчилгаагаа заавал засварлах хэрэгтэй.
- Сурталчилгаа хийхдээ A/B тест ашиглах – A/B тест хийснээр та аль сурталчилгаа, аль чиглүүлсэн сегмент, аль дизайн нь хэрэглэгчдэд илүү хүрч байгааг харж болдог. Мөн аль төрлийн сурталчилгааг нь хориглож байгааг харах боломжийг бий болгодог.
- Фэйсбүүкийн сурталчилгааны бодлого болон журамтай танилцаж байх – Фэйсбүүк сард хоёр удаа дэлхийн хэмжээний уулзалтыг зохион байгуулж одоогийн бодлого болон журмын талаар хэлэлцэж сайжруулалт хийж байдаг. Тэрхүү уулзалтаар хэлэлцсэн зүйлийнхээ тэмдэглэлийг оруулдаг /Publishes the notes/. Энэхүү шинэчлэлтүүдтэй байнга танилцаж цаг үетэйгээ хөл нийлүүлж чадвар таны сурталчилгаанд ч зөрчил үүсэхгүй байх боломж үүснэ шүү.
МАРКЕТИНГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ
МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилтот хэрэглэгчиддээ зорилго, зорилтууддаа хүрэх, асуудал бэрхшээлээ шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан харилцааг бий болгох инбаунд маркетингийн үйлчилгээг санал болгож байна.

Үйлчилгээний танилцуулга
BZP Digital&inbound нь маркетинг, борлуулалт, үйлчилгээний цогц платформ болох HubSpot компанийн алтан партнер агентлаг юм. Манай агентлагийн маркетингийн үйлчилгээ нь үйл ажиллагаандаа HubSpot болон инбаундыг нэвтрүүлэх, бодит хэрэглээ болгоход үйлчилгээ, сургалтаар хангадаг.
Инбаунд бол орчин үед бизнесүүд хөгжил, дэвшилд замнах арга ухаан юм. Хэрэглэгчиддээ ажил, амьдралынхаа зорилгод хүрэх, асуудлыг шийдэх, хөгжиж боловсрох, өсч дэвжихэд нь тусалсан, урт хугацааны тогтвортой харилцааг бий болгосноор хамтдаа амжилтыг цогцлуулдаг.
Инбаунд нь маркетинг төдийгүй борлуулалт, харилцагчийн үйлчилгээ уялдах тул CRM нэвтрүүлэх үйлчилгээг хамт авснаар үр өгөөж нь өсдөг.
Хэнд тохиромжтой вэ?
Үл хөдлөх, банк, санхүү, даатгал, мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, бүх төрлийн мэргэжлийн, захиалгын, зуучлалын болон зөвлөх үйлчилгээний салбарын байгууллагуудад илүү тохиромжтой
Бид хэрхэн тусалдаг вэ?
Инбаунд маркетингийн
стратеги төлөвлөгөө.
Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойлон худалдан авалтын замналд нь хөтлөх контентын төлөвлөгөө боловсруулах төдийгүй технологийн аудит хийснээр шийдэл гарган хэрэгжүүлэн ажилладаг.


Дижитал контент
маркетинг.
Бид сар бүр контентын стратеги төлөвлөгөөний дагуу тодорхой видео, нийтлэл, постер, инфографик зэрэг контентыг бүтээн танай байгууллагын вэб сайт, блог, сошиал медиа, мессенжер, и-мэйл зэрэг дижитал сувгуудаар цогцоор идэвхжүүлдэг.
Боломжит худалдан авагчийн
сэжмүүд үүсгэх (Lead Generation).
Вэб сайт, поп-ап, сошиал медиа, и-мэйл, мессенжерийн болон вэбийн чатботоос зэрэг олон хэлбэрээр боломжит хэрэглэгчийн өгөгдлийг CRM системд автоматаар бүртгэн сэжим үүсгэдэг.


Хэрэглэгчийн өгөгдөлд
суурилсан маркетинг.
Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойлон худалдан авалтын замналд нь хөтлөх контентын төлөвлөгөө боловсруулах төдийгүй технологийн аудит хийснээр шийдэл гарган хэрэгжүүлэн ажилладаг.
Үнийн санал авах
Та манай үйлчилгээний танилцуулга, үнийн мэдээлэл авах бол дараах мэдээллийг үлдээнэ үү.
Бид ажлын 1 хоногт багтан таны и-мэйлээр хаягаар илгээе. Баярлалаа.
МАРКЕТИНГИЙН БЛОГ

CRM систем гэж юу вэ?
Өнөөгийн бизнесийн өндөр өрсөлдөөнтэй орчинд хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь бүх төрлийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай менежментийн хэрэгсэл болсон. Аливаа

Фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн бүртгэх вэ?
Бүх л байгууллага фэйсбүүкээр хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан контент, сурталчилгаа зэргийг тогтмол хүргэх болсон. Лайк, шэйр хийсэн, коммент бичсэн, видео

Борлуулалтаа нэмэгдүүлэхэд ашиглах дижитал маркетингийн 6 арга
Дараах дижитал маркетингийн арга хэрэгслийг ашиглахгүйгээр вэбсайтаараа бараа бүтээгдэхүүн борлуулах эсвэл мэдээлэл орж ирэхийг хүлээж суух нь хий төсөөлөл төдий зүйл болно.

Чатбот ухаалаг ажиллаж байгааг илтгэх 5 шинж
Өмнөх нийтлэлүүдээр бид та бүхэндээ чатбот яагаад маркетингийн ирээдүй болж байгаа тухай болон мессенжерийн чатботын сонирхолтой боломжуудын талаар хуваалцаж байсан

Яагаад ManyChat дээр чатбот хийх хэрэгтэй вэ?
Фэйсбүүк мессенжерийн чатботын олон сайн програм бий. Монголд ManyChat, Chatfuel, chatbot.mn түгээмэл бол дэлхий даяар Flow XO, Botsify гэх мэт

Яагаад Make ашиглах хэрэгтэй вэ?
Орчин үед технологиуд micro-service хэлбэрээр ажиллаж харилцан холбогдон бүхэл бүтэн систем үүсгэх болсон нь бизнест цоо шинэ боломжуудыг нээж буй.